Хууль санаачилж, бодлого боловсруулах тал дээр бүлх залгиж, ус балгасан юм шиг амаа хамхих хэрнээ элдэв хэл аманд орооцолдож ашиг сонирхлын зөрчил нь хэвлэлээр шуугиулж, төрийн тогтолцооныхоо учир зүйг ч ойлгоогүй аятай үг үйлдэл гаргадаг УИХ-ын гишүүд мэр сэр бий.
Говьсүмбэр, Дундговь аймгаас нэр дэвшсэн яруу найрагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 2022 оны 1 сард "Тэтгэвэр гэдэг бол орлого биш, цалин ч биш. Улс орныхоо төлөө зүтгэж, гар хөлөө хөдөлгөсөн ахмадууддаа Монгол улсын төрөөс олгож буй дэм" хэмээсэн юм. Үнэндээ тэтгэвэр бол улсаас ахмадуудад өгч байгаа дэмжлэг бус тэдний насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнх нь хуримтлалыг буцаан өгч байгаа төрийн үйлчилгээ. Гэтэл Г. Мөнхцэцэг гишүүн том андуурахын хажуугаар улс эх орондоо хөдөлмөр зүтгэлээ зориулсан олон мянган ахмадуудаа доромжилсон үг амнаасаа унагаж байв.
Гэвч үүнээс ноцтой нь УИХ-ын гишүүн Г. Мөнхцэцэг Замын-Үүд боомтын цагдаагийн даргаар өөрийн хамаарал бүхий хүмүүсээ томилуулж ашиг сонирхлын зөрчил гарган улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэг нь ч хэвлэлээр бичигдэж байв.
Ийнхүү төрийн өндөр албан тушаал ард түмний итгэлийг авч хоёр ч удаа сонгогдсон хэр нь хийсэн ажлаар гавьдагүй мөртлөө хэрэг төвөгт нэр нь холбогдож хэлсэн үг нь хүртэл түмний дургүйцлийг төрүүлдэг түшээгээр Монголын төр дутаагүй учраас орон зайгаа чадварлаг хуульч, инженерүүдэд тавьж өгөх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна