“Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өчигдөр буюу 04 дүгээр сарын 29-ний
өдөр Корпорэйт зочид буудлын “Эвент холл” танхимд боллоо.
Энэ удаагийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигчид танхим болон цахим хосолсон хэлбэрээр
оролцон 2023 оны Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайлан, Ногдол ашиг хуваарилалтын
тайлан, 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай тайлангуудтай танилцаж,
хэлэлцлээ.
Хурлын үеэр “Төрийн банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн
тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын
төслийн баталсан байна. “Төрийн банк” ХК нь 2023 онд 94.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж,
сүүлийн гурван жилд нийт активаа дунджаар 15.9 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй гарсан юм.
“Төрийн банк” ХК нь Дундаж давхаргыг дэмжигч банк байх зорилтдоо уялдуулан цахим болон
бусад үйлчилгээний цар хүрээгээ тэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, нийгэм,
боловсролын салбарт чиглэсэн хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлээд
зогсохгүй Тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого, тайлагналаа олон улсын стандартад нийцүүлэхэд
анхаарал хандуулан ажиллажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна