УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. МАН, АН-аас уг сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ч эхнээсээ тодорхой болоод буй. Тэдний дунд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг багтаж буй юм.
О.Номинчимэг нь “Номин энд Адвокатс” ХХК-ийн захирал, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдмогц одоогийн албандаа томилогдсон билээ.
Олон нийтийн дунд түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын фракцийн хүн гэсэн яриа байдаг ч тэрээр нөхрөөрөө дамжин, Х.Нямбаатар, П.Сайнзориг нартай бага залуугийн найзууд юм байна.
Тэрээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэсэн УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшихээр төлөвлөж байсан ч энэ бодол нь өөрчлөгдсөн гэнэ. Учир нь түүний нэр хүнд судалгаагаар маш муу гарсан бөгөөд үүнийгээ ч мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлсэн байна. Үүнд нь Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар найз нь гол үүрэг гүйцэтгэж буй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна