Түриийвч нь түнтгэр, баян айлын хунтайж

Moderator
2024/04/30

МАН-ын босго ардын хүүхдүүдэд хатуу, баячуудын “хунтайж, гүнжүүдэд” шууд тооноор нь орж, дарга болох боломж олгодог. Улстөрийн хүчнүүд дэргэдээ залгамж халаагаа бэлтгэх залуучуудын байгууллагатай болоод олон ч жилийг үдсэн.

Тухайлбал, МАН дэргэдээ цүнхчдийн маш том дамжаа буюу хуучнаар НАМЗХ-г байгуулж үүнийг нь олон ч хунтайж төгсч, өдгөө бүгд УИХ-ын гишүүн, сайд, дарга нар болцгоосон.
Одоог хүртэл нам дамнасан бизнесийн бүлэглэлүүдийн нялх “сэнгүм”-үүд тэнд өндийж үе дамжин орж ирж байна.

Тэдний нэг нь “МТ” группийн босс Т.Ганзоригийн хүү Г.Дашням. Тэр мөнгөтэй л болохоос түүнд улстөрийн “А” ч мэдлэг үгүй.

Тэр өөрийгөө “Би гадаадад боловсрол эзэмшсэн орчин үеийн залуу” гэж тодорхойлсон байдаг. Мэдээж тэр боловсрол өндөртэй ч түүнд ярьж байгаа шигээ ёс зүй байхгүй бололтой. Учир нь Г.Дашням УИХ-д нэр дэвшихийн тулд МАН-ын хунтайж нарын фракцтай нэгдэж өөрийгөө лоббидуулж Хэнтий аймгаас нэр дэвших квотоо ногоон гэрлээр авсан сүйхээтэй гэхээсээ илүү бусдын хоолыг булааж идсэн дүр эсгэсэн залуу.

Энэ л үйлдлийг ардын хүүхэд армийн жагсаалд зогсож, хөрөнгөтэй айлын хүүхэд албан тушаалд томилогдож байна гэдгийг л хэлж буй. Өөрөөр хэлбэл, Д.Дашням эцгийнхээ нэрээр олонд танигдаж өдгөө бүр паралментад орж ирэх бэлтгэлээ базааж явна.
Магадгүй зарим нэг нь түүнийг хөдөлмөрч гэж хэлэх ч энэ бүх үзэгдэл нь түүнийг олонд таниулах тактик байсан гэж ч ярьж байна. Юутай ч хэтэвч нимгэн ардын хүүхдүүд МАН-д зүтгэх сэтгэл байвал дарцаг бариад жагсаж явахаас бус дарга болно гэж мөрөөдөх нь горьдсоны гарз гэдгийг Г.Дашнямын үйлдэл баталчихав.

Үргэлжлэл бий…


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.1
    2024/04/30

    Yana daa hulgaichuud dahiad bidiig ulni uland avaachina.Sodbaatar. SodErdeniin huuhduud terbumiin zeeleer suraad tuleegui.Iim bn.

    Хариулах