Автобусны арын сандалд суусан 3 залуу ёстой л өнөөгийн монголын өнгө төрийг өнгийн будгаар ялгаж буй мэт ярьж байв. Тэдний яриаг сонссон зарим нь нулимс дуслуулж байсан юм.
Залуус гадагшаа явахыг хүсчээ. Эхлээд өр зээл тавьж байгаад ч болов гадагшаа гарах гэнэ. Очсон газраа жорлон угаагаад ч болов ажиллаж байгаад өр зээлээ төлөөд дараа нь сурах мөнгөө олохын тулд илжиг шиг л ажиллах аж. Сонгосон сургуульдаа ороод заавал ТОП байх учиртай гэнэ. Хэрэв ТОП байж чадвал ажлын санал ар араасаа хөвөрдөг. Тэр тусмаа монголчуудыг ажиллуулах дуртай байдаг гэж ярив. Тэр хэсгийг нь сонсоход сайхан байлаа.
Гэхдээ цааш сонсох тусам өр өвдөж, зүрх хөндүүрлэв.
Залуус дараа нь ах дүү нараа сурах, ажиллахад нь гүүр болж, тусалж дэмжих гэнэ. Хэрэв аав ээж нь энэ хугацаанд амьд байж чадвал тэднийгээ татаж авах, эсвэл авчирч амрааж асарч сувилуулах юм байх. Тэгээд эх орон нь өөр болж хүний эрхийг дээдэлдэг болсон, ядаж л Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлдэг босон тэр цагт эх орондоо эргэж ирнэ... гэж ярьж байв.
Тэд “Залуус зориггүй, үхээнц байна гэж дунд үеийнхэн хэлэх дуртай. Гэхдээ бурууд нэгдэж эвсэж чаддаг болохоос зөв зүйл дээр хэзээ ч эвсэж чаддаггүй болохоор 20 жил монголд энэ байдал үргэлжилнэ, харж байгаарай...” гэх утгатай зүйл ярих тэдний ярианд гуниг тээгдэж байгаа нь илт байлаа.
Тэд “2014, 2015 оны үед олон хүн Монголын иргэншлээс татгалзаж гадагшаа гарсан. Одоо тэд нар ямар явж байна, сайхан л ажиллаж амьдарч байна ш дээ. 2014 онд 650 орчим иргэн иргэншлээсээ татгалзахад тэдний 567 нь казах иргэд байсан. 2015 онд гэхэд 952 орчим монгол эх орноосоо татгалзсан бол 2016 онд бүр огцом нэмэгдэж 2179 иргэн Монгол Улсын харьяатаас гарсан байдаг ш дээ…” гэж харамсангуй ярихдаа “Мань чинь Гадаадын иргэн харьяатын статистик мэдээллээс уншиж байсан юм.
Харамсмаар байгаа биз... Уг нийгэм өөрчлөгдөөд, луйвар хулгай дээрэм байхгүй, парламент нь бизнесменүүдээр дүүрчхээгүй бол улс орон хөгжих юм дээ. Даанч ёстой хэрэг алга. Ухаан орсон цагаасаа л харлаа, мэдэрлээ ш дээ…” гэж бухимдах янзтай болов.
Гэтэл нэг нь “Гэхдээ л бид нар эх орноо санана тээ, “Муу ч гэсэн хүү минь, муухай ч гэсэн ээж минь… гэдэг 20 жил амьдарсан газар юм чинь санана л даа… Уг нь миний монгол чинь сайхан нутаг ш дээ. Бусдын шуналыг хөдөлгөсөн тийм сайхан орон. Даанч удирдсан нөхдүүд нь үнэндээ толгой муутай ёстой “СОРОО МУУТАЙ”байлаа ш дээ…” гээд инээхийг хичээсэн ч тэдний бодол инээднээс нь хүнд буй бололтой.
Автобусанд 20 минут явахад сонссон яриа энэ. Тэгвэл "Ийм бодолтой иргэд, тар тусмаа залуус ямар олон байгаа бол" гэхээс …
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна