Нийслэлийн “МАН“ Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Ж.Энхжаргалангаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г удирдуулахаар боллоо

Moderator
2024/04/19

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг өчигдөр баталсан билээ. Харин тус компанийг Ж.Энхжаргалан удирдахаар болсон байна.
Сөхвөл, энэ оны хоёрдугаар сард түүнийг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр томилж байсан билээ.
Хувийн бизнес олон жил эрхэлж байсан залууг Хотын дарга зөвлөхөөр томилж, улмаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г удирдуулахаар болсон нь цаашид төрийн өмчийн газар ч ашиг олох боломжийг бүрдүүлэх байх гэсэн хүлээлт байгаа ч Ж.Энхжаргалангийн хувьд  Хөгжлийн банкны асуудал сөхөгдөхөд “Драгон холдинг” ХХК нь банкаар дамжуулан “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-д 8.4 тэрбум төгрөгийн зээл авсан боловч зориулалтын дагуу зарцуулаагүй гэх дүгнэлт гарсан байдаг.

Ж.Энхжаргалан сүүлд “Эхнэр маань Хөгжлийн банкны зээл авсныг мэдээгүй” хэмээн мэдэн будилж байсан тэр үед зээлээ зориулалтын бусаар зарцуулсан компаниуд хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдон зохих ял, шийтгэлээ авцгааж байсан бол Ж.Энхжаргалан болон түүний эхнэр хоёр сугараад үлдэж байсан юм.
 Ж.Энхжаргалангийн хадам аав С.Баярт гэж хүн бий. Энэ хүн бол МАН-д олон жил зүтгэсэн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гол хүн болж, Дүүргийн ИТХ-д өөрийн байр суурь эзэлж явсан юм билээ. Үүнийг залгамжлан хүргэн хүү нь мөн л МАН-ынхантай холбогддог. Соёлын сайд Ч.Номингоор дамжин дрон шоунаас 170 гаруй сая төгрөг авсан талаарх баримт дэлгэгдэж байсан нь мөн л саяхан. 
Товчхон дурдахад ийм түүхтэй Ж.Энхжаргалан одоо бидний Цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллах нь. Сонгуулиар Нийслэлд өрсөлдөх сураг ч гарч байна.



Эх сурвалж: Arslan.mn


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.71
    2024/04/22

    ардын намын гишүүн сайн долоогч ол бол зээл битгий хэл хүний амь ч хамаагүй болсон гээ биз дээ

    Хариулах