УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох, малчдаа ажлын байртай болгох, бага үдийн хоолны хөтөлбөрт тогтмол хөөрүүлсэн сүү өгдөг байх хуулийн төслийг өргөн барилаа.
Тэрээр" Бага үдийн сүү гэдэг нэртэй хуулийн төсөл бол МУ-ын 330 сум 21 аймгийн төвд байгаа ЕБС-ийн 750 мянга гаруй сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдэд 250 грамм сүүг 11 цагт өгөх хуулийн төсөл байгаа. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс олгоно.
Манай сургуулийн хүүхдүүд маань бага үдийн хоол хөтөлбөрийнхөө хоолонд цаддаггүй асуудал бий болсон. Улсын төсвөөс хоолны мөнгийг нэмэх гэхээр мөнгө нь хүрдэггүй, мөн хөдөө орон нутагт байгаа хүүхдүүд шүдний эмчилгээний дутагдалтай байгаа. Сумын төвд малтай хэрн нь сүүгээ зарж чадахгүй айл өрхүүд ч байдаг. Энэ мэт 3 том асуудлыг шийдэх бололцоотой томоохон хуулийн төсөл.

Нэг талаас эрүүл монгол хүүхэд, шүдний өвчлөлгүй монгол хүүхдийг бий болгох, нөгөө талаас малчин ард түмэн сүү сүүн бүтээгдэхүүнээр сургууль цэцэрлэгийг хангаж, малчдын орлого нэмэгдэх эдийн засгийн давуу талуудтай.
Малчин өрх бүр сүү нийлүүлэгч, сүүгээ борлуулагч болж чадна. Дэлхийн улс орнууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг болгож, хүүхдийн эрүүл мэндийг хамгаална" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна