Сүүлийн үед хүүхэд багачууд хүртэл чихрийн шижинтэй болох тохиолдол ихэсч байгаа тухай эмч мэргэжилтнүүд ярьж, анхааруулж байгаа.
Гэхдээ томчуудын дунд хүүхэд хөдөлгөөний дутагдлаас болж чихрийн шижинтэй болдог гэх ойлголт байдаг. Тэгвэл хөдөлгөөний дутагдлаас гадна хүүхдийн биед үзүүлэх чихрийн нөлөө ихсэх нь ч бас нөлөөлдөг байна.
Чихрийн илүүдэл хэрэглээнээс шалтгаалан ашиггүй бактери нэмэгдэж улмаар дархлааны үйл ажиллагаа буурдаг буюу “Дархлааг дарангуйлдаг” аж. Мөн чихрийн илүүдэл нь хүүхдийн анхаарал төвлөрөлтөд ч нөлөөлдөг байна. Анхаарал төвлөрөлт нь муудах нь хүүхдийн түрэмгий байдлыг нэмэгдүүлж, улмаар суралцах чадварыг нь бууруулдаг байна.
Тэгвэл чихэр нь маш их илчлэгтэй учраас хэрэгцээнээсээ илүү хэмжээний илчлэг авах нь жин нэмэгдүүлэх гол шалтгаан болдог.
Түүгээр ч зогсохгүй зүрх судас, үе мөчний өвчин, ясны сийрэгжилт гэх зэрэг олон өвчний шалтгаан болохын зэрэгцээ хүүхдийн өсөлт хоцрогдож эхэлдэг байна.
Чихрийн илүүдэл нь улмаар амны хөндийд хүчиллэг орчин үүсгэснээр шүд цоорох шалтгаан болдог байна. Иймд хүүхдийнхээ чихрийн хэрэглээнд онцгой анхаарч, биед нь үзүүлэх чихрийн нөлөөлөл ямар түвшинд байгааг барагцаалж байх хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мөн чихрийн илүүдэл нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэж, фруктоз нь элгийг хэт их ачааллуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг аж. Үйл ажиллагааны алдагдалд орсон элэг эхлээд өөхөлж эхэлдэг бөгөөд элэг хатуурлын эхлэл болдог бөгөөд ирээдүйд хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ чихрийн хэрэглээнд хяналттай байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж, анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна