Өнөө өглөө Эрүүгийн Цагдаагийн албанаас "Баян" хочтой Р.Базарааг баривчилсан байна.
Тодруулбал, Говь-Алтай аймагт Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлодог “Алтайн хүдэр” хэмээх компанийн эзэн "Баян" гэх тодотголтой Р.Базараагийн хамаарал бүхий Тээвэр хөгжлийн банк, Алтайн хүдэр, Бүрдэл майнинг зэрэг аж ахуйн нэгжүүдэд яг одоо Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж буй талаар албан бус эх сурвалж мэдээллээ.
Алтайн хүдэр, Бүрдэл майнинг компаниудын ажилчдын зүгээс "өнөө өглөө ажилдаа ирэхэд хамгаалалт гарсан байсан. ЭЦА-аас нэгжлэг хийж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн хэмээн мэдэнд мэдэгдсэн. Тиймээс бид өөр ямар нэгэн мэдээлэлгүй ажлынхаа гадаа хүлээлтийн байдалтай байна" гэсэн мэдээллийг өгчээ.
Мөн албан бус эх сурвалжийн зүгээс дээрх компаниудыг мөнгө угаасан, хууль бус үйлдлүүд санхүүжүүлсэн хэмээн үзэж ийнхүү шалгалтын ажиллагаа явуулж буй талаар мэдээллээ.
Р.Базараагийн “Эко алтан заамар” компани нь “Бүрдэл майнинг” болон зүсээ хувиргаад, туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлсэн талаар бид өмнө мэдээлэл хүргэж байсан билээ.
Эх сурвалж : Arslan.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
202.9.47.12
Su.Hurelbaatar.Delge rsaihan.Gachuurtiin tanhai evgen Chinbat.Undarmaa.Hay nhyrvaa.Choijoogoo barivchlaval Prokuror.shuuhiin shudarga zuv ajil ehellee gj ard tumen dugnene.
Хариулах174.172.65.51
Uneen