Б.Пүрэвдорж гишүүн “Арьс хуулна” гэнэ шүү

Moderator
2024/04/15

Б.Пүрэвдорж гишүүн мөн ч барилгүй хүн шүү. Тэрбээр Архины тухай хууль хэлэлцэж хатуулаг, савлагааны хэмжээ дамжааны тухай ярихад “Баар ресторанд ороод архийг халбагаар хутгаж уух юм уу...” гэж  цэцэрхэж байсан нэгэн. Тэгсэн хэрнээ өөрөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно. Мэдээж халбага архи уугаад согтоогүй нь тодорхой.

“Бензин шатахуунд хольдог керосин, нафта гэх  хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах, эс бөгөөс хуулиар хориглох тухай 2020 оны хавраас эхлээд ярьсан.
Арга ядахдаа Автомашин нь эвдэрсэн, асуудалтай болсон ард иргэд бензинд элдэв юм хольж байгаа нөхдийг хуулиар дэмжсэн гишүүдтэй ярих хэрэгтэй...” гэж ирээд  ард түмний баатар болох дөхөж байв.


Тэгвэл тэр тун саяхан буюу өнгөрөгч  Баасанг гарагийн чуулганы хуралдааны үеэр намын нөхрөө өмөөрч “ Та нар одоо боль л доо. Дангаараа сүүлийн хэдэн жил засаг барьчхаад  гурилын үнэ өсч байгаагийн буруутан нь 10 жилийн өмнө  засаг барьж байсан Н.Алтанхуяг  гэж ярьж байх юм...

Энэ олон жил гурилын  импортын асуудлыг цэгцлэх хугацаа байсан шүү. Гурил оруулж ирж байгаа хүмүүстээ жаахан санхүүгийн дэмжлэг үзүүлээд явчихсан бол өдийд асуудалгүй байх байсан байхгүй юу... Гурилын асуудлыг шалгадаг “ТҮР ХОРОО”-ндоо хамгийн их ярьсан намайг оруулахгүй намынхаа хэдэн нөхдийг оруулчхаж. Мэдээж  хаацайлаад гарах нь тодорхой. Занданшатар даргаа,  тэр ажлын хэсэгтээ намайг  оруулаад өг. Би ёстой арьсыг нь хуулаад өгье...” гэж байв.

Үнэхээр сүрийг үзүүлдэг хүн шүү. 

Ямартаа л  “Далайлт нь их ч буулт нь зөөлөн гэдэг хүн үү. Барилгүй хүн үү гэж  гайхаж байх вэ дээ. Эмэгтэй хүн оньсого шиг байх  ёстой гэдэг шиг энэ Пүүжээ гишүүн яг ямар ч хүн юм дээ... гэж олны зүгээс гайхаж байна билээ шүү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна