Төрийн банк, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар болон
Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтарч Жижиг, дунд бизнес эрхлэгч хөгжлийн
бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдад санхүүгийн боловсрол олгож, чадавхжуулах
сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 60 хүн хамрагдаж сургалт зөвлөгөө авчээ.
Санхүү эдийн засгийн их сургуулийн Салбар дундын судлалын тэнхимийн багш
нар сургалтын үеэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд инновац шингээх, дизайн хэрхэн гаргаж
харилцагчдаа татах, санхүүгийн тайлан тооцоогоо хэрхэх, зах зээлд өрсөлдөх чадвараа
хэрхэн нэмэгдүүлэх тал дээр сургалт, зөвлөгөөг өгсөн байна.
Энэхүү сургалтад хамрагдсан иргэд Төрийн банкны инкубатор төвийн харилцагч
болж Өрхийн бизнесийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Төрийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдэдээ бойжуулж, бизнес
эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өргөжүүлэх, тогтвортой
байдлыг хадгалах, төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИГЧ ТӨРИЙН БАНК
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна