​ Тайваньд сүүлийн 25 жил тохиолдоогүй 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Moderator
Өчигдөр 11 цаг 29 минут

 Газар хөдлөлтийн голомт нь аялал жуулчлалын Хуален хотоос өмнө зүгт 18 километрийн зай дахь нутаг дэвсгэрийг хамарсан байна. Мөн эхний газар хөдлөлтийн дараа 6.8 магнитудын хэд хэдэн газар хөдлөлт болсон талаар Тайваний эрх бүхий байгууллагаас мэдээлжээ.

Мөн Тайваний Батлан хамгаалах яамнаас байшин барилга нурж, эвдрэл гэмтэл гарсан талаар мэдээлсэн бөгөөд газрын хөдлөлтийн голомтод тусгай хүчнийхэн ажиллаж байгаа гэжээ.

Мөн дээрх байгалийн гамшигт үзэгдлийн дараагаар Тайвань, Япон, Филиппинд цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна