Арай гэж хүсэл маань биелээд иртэл хамгийн “Аюултай хот”-д ирчихжээ

Moderator
10 цаг 24 минутын өмнө

Манай улсад ирсэн нэгэн гадаадын иргэн “Улаанбаатарт очиж үзэхийг хүүхэд байхаасаа л хүсч мөрөөддөг байлаа. Арай гэж хүсэл маань биелээд иртэл хамгийн “Аюултай хот”-д ирчихжээ.

Хаашаа л харна стандартын бус зүйлүүд байгааг хараад айдас хүрч биеэ хурааж явсаар бүр  ядарчихлаа. Энэ олон шатахуун түгээх станц, утаа, тоос тортог, түгжрэл… Яаж ийм хотод  амар тайван амьдрах вэ. Ард иргэдийнхээ эрхийг зөрчсөн төр засаг нь юу ч хийдэггүй юм байна.

Бас хүмүүс нь хэт их таргалалттай, хаашаа л харна бүдүүн бүдүүн, аахилсан эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу хүмүүс. Бүр хүүхдүүд нь хүртэл хэт их таргалалтай...” гэж  харамсангуй ярьсан байдаг.

Харин орчуулагч нь Монгол Улс Улаанбаатар маань дандаа ийм байхгүй ээ. Хэдэн жилийн дараа их өөр болсон байна. Таргалалттай ч бас  манай улсын эрүүл мэндийн болон төрийн байгууллагууд тэмцэж, өглөөний дасгал хийж эхлээд байгаа...” гэж  худлаа ярьж  зочныхоо сэтгэлийг жаахан ч гэсэн засаад үдсэн гэдэг.  

Бид  бодох бас ичих  ёстой. Гаднынхны нүдээр харагдаж буй үнэн дүр төрх, байгаа байдал нь энэ.

Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайханы зүгээс стандартын асуудал онцгой анхаарч ажиллаж байгаа. Тодорхой үр дүнд  ч хүрч байгаа. Одоо тэгвэл бид  биеийнхээ стандартад л анхаарах хэрэгтэй байгаа юм.

Товчхондоо бол бид эрүүл мэнддээ анхаарч зөв хооллож сурах  хэрэгтэй гэсэн үг.

Хүн амьдралынхаа туршид авах хоол тэжээлийнхээ чухал хэсгийг 10-19 насандаа авах нь эрүүл мэндэд нэн тустай гэдэг. Тэгвэл манай улсын 10-19 настай хүүхдүүдийн 14 орчим хувь нь илүүдэл жинтэй, 4.2 хувь нь таргалалттай байна.

Статистик мэдээлэлд 3 хүүхдийн 2 нь  чихэр, шоколад, чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг, 3 хүүхдийн 1 нь түргэн хоолыг 7 хоногийн 3 өдөрт нь иддэг, идэвхгүй хөдөлгөөнд 3 буюу түүнээс дээш цаг зарцуулдаг, 3 хүүхэд тутмын 1 нь  хийжүүлсэн ундааг өдөр бүр уудаг гэжээ.

Мөн ихэнх хүүхэд өглөөний цайгаа ууддаггүй, ус шингэн зүйлийг маш бага уудаг, жимс хүсний ногоог хангалтгүй хэрэглэдэг. Энгийн нүүрс ус асгуулсан хүнсийг түлхүү хэрэглэдэг  гэсэн байна.

Тэгвэл энгийн нүүрс усыг их хэмжээгээр хэрэглэснээр илүүдэл нь өөх болон хувирч жин нэмэх шалтгаан болдог гэх энэ мессэжийг ард иргэдэд маш сайн түгээж тархинд кодлох хэрэгтэй байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.