“Гацуурт” ХХК-ий ТУЗ-ийн дарга, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2-р багийн нутагт өөрийн жолоодож явсан “Тоёота Ланд круйзер” автомашинаараа иргэдийг хөөж, дайрсан хэрэг өнгөрсөн оны 6-р сард болсон билээ. Л.Чинбатад уг үйлдлийнх нь улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан гэж, мөн олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргасных нь төлөө бусдыг гүтгэсэн хэмээн зүйлчилж шалгаж эхэлсэн юм. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Л.Чинбатад Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсгийн “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Харин автомашинаараа иргэдийг хөөж, дайрсных нь төлөө үүсгээд байсан хүний амийг хөнөөхөөр завдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Эх сурвалж: Sonin.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
103.212.117.206
Mani met bol uduud shorond orood hewtj bgaa yahaara heregsehgui bolgoj bga yum be
Хариулах