Шүд эрүүл бол бие эрүүл гэж бид ярьцгаадаг. Үнэндээ шүд өвдөхөд хүний бараг л бүх бие өвдөж байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Нөгөөтэйгүүр хүний шүд удаан хугацаагаар өвдөх нь аль нэг сул эрхтнийг өвтгөдөг гэх нь ч бий.
Гэхдээ “... Шүд л өвдөхгүй бол...” гэж бодож болохгүй. Хэрэв таны буйл өвдсөн байлаа гэж бодъё. Тэгвэл маш хурдан хугацаанд буйлны үрэвслээ дарах хэрэгтэй.
Хэрэв цаг тухайд нь эмчлэхгүй бол даамжирсаар шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин болон хүндэрдэг байна.
Товчхондоо бол амны хөндийгөө эрүүл байлгах хэрэгтэй. Ингэхийн тулд шүд, буйл 2 хоёулаа эрүүл байж мөн хэлэн дээр өнгөргүй байж гэмээнэ амны хөндий бүрэн эрүүл байна гэсэн үг юм.
Хэрэв танд
Шүд, буйлаа угаах үед бага зэрэг цус гарах
Буйлны хэсэгт сойз хүргэж угаахад, шүдээ чигчлэхэд хөндүүрлэж цус гарах
Шүлсээ сороод хаяхад цустай байх
Буйл хавагнаж үрэвсэх
Буйлны өнгө улаан, яагаан туяатай байх
Амнаас эвгүй үнэр гарах
зэрэг шинж тэмдэг илэрч байвал шүдний эмчид хандах шаардлагатай.
Хүний шүдэнд өнгөр хуримтлагдсанаас 24 цагийн дотор үрэвслийн процесс явагдаж эхэлдэг ба шүдэн дээр хуримтлагдсан өнгөр нянгийн гаралтай байх нь энэ өвчний шалтгаан болдог байна. Иймд шүдээ өдөр бүр буюу хоол идсэнийхээ дараа заавал угааж хэвшээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна