Москвагийн халдлага нь сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болж Орос улс далбаагаа хагас буулгаж, нэг өдрийн гашуудал зарлалаа.

Ерөнхийлөгч Владимир Путин дор хаяж 137 хүн, түүний дотор гурван хүүхэд амь үрэгдэж, 150 гаруй хүн шархадсан халдлагын ард гарсан хүмүүсийг илрүүлж, шийтгэнэ гэж амласны дараа ням гаригийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
Путин “Хайртай хүмүүсээ алдсан бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна” "Бүх улс орон, бүх ард түмэн тантай хамт гашуудаж байна"хэмээн бямба гарагт ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ мэдэгджээ.
Баасан гарагт болсон халдлагын хариуцлагыг үйлдсэн тухайгаа Исламын (ISIS) зэвсэгт бүлэглэл хүлээсэн ч Путин өөрийн мэдэгдэлдээ тэдний тухай дурдахгүй харин халдлага үйлдэгсэд Украин руу зугтахыг оролдсон гэж мэдэгдсэн. Мөн тэрээр халдлагыг "олон улсын терроризм” гэж буруутгаад байгаа бол Украин энэ халдлагад ямар ч оролцоогүй гэдгээ удаа дараа няцааж байгаа.
Ням гарагт Крокус Сити Холл концертын танхимд цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна