УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй 27 нам, 2 эвсэл

Moderator
2024/03/25


УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2024 оны сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх тухай заасан байдаг.
Энэ дагуу өнгөрөгч өдрүүдэд Үндэсний аудитын газар хөл ихтэй байж улстөрийн нам, эвслүүдээс мөрийн хөтөлбөрийг нь хүлээн авлаа. Хамгийн сүүлийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор улстөрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргэсэн гэсэн үг.
Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намууд: 

  1. Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
  2. Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
  3. Зүй ёс нам
  4. Монгол Шинэчлэлт нам
  5. Эх орон нам
  6. Ард түмний хүч нам
  7. ХҮН
  8. Монголын либериал ардчилсан нам
  9. Иргэний хөдөлгөөний нам
  10. Эх орончдын нэгдсэн нам
  11. Үнэн ба зөв нам
  12. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  13. Социал демократ нам
  14. Ардчилсан нам
  15. Үндэсний эвсэл
  16. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  17. Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/
  18. Монгол Консерватив нам
  19. Дэлхийн монголчууд нам
  20. Ардчилал шинэчлэлийн нам
  21. Гэр хороолол хөгжлийн нам
  22. Бүгд найрамдах нам
  23. Их Эв нам
  24. Монголын хүний төлөө нам
  25. Монголын либериал нам
  26. Иргэний зориг ногоон нам
  27. Хөгжлийн хөтөлбөр нам
  28. Монгол Ардын нам
  29. Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/

Аудитын байгууллагад хүлээлгэн өгсөн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй байвал 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж, харин нам, эвслүүд тухайн алдаагаа тав хоногийн хугацаанд засч Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой.
Харин Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна