Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтын хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Н.Төгсцогтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28 /2023.12.28/-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Шангрилла" төвөөс хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байхад нь хуулийн байгууллагаас илрүүлэн, шалгаж байсан юм.
Тэгвэл Н.Төгсцогтын дээрх үйлдлийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж, шүүхээс түүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Зөрчлийн хуулийн 5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан буюу олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах гэсэн зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд түүнд 15 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Тэрбээр уг шийтгэлийг саяхан эдэлж дууссан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Төгсцогтыг дээрх шийтгэлээ эдэлж байх хугацаанд нь түүний биеэс дахин хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрсэн аж. Иймд түүнийг дахин шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
"Зөрчлийн тухаай" хуулийн 5.1 дүгээр зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3-д "Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заажээ.
Эх сурвалж: Isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
66.181.191.140
Хар тамхи тархасан нийтээрээ.. ....Мөнгөтэй ,Танилтай бол Монгол улс д хаач мансуураад л явдаг болсон
Хариулах180.149.96.203
.
Хариулах