Төв цэнгэлдэх хүрээлэн анх 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га нь л үлдсэн тухай мэдээллийг хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд дэлгэв.
Хотын мээр 2005 оноос хойш газар олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна гэдгээ ч тун нухацтай хэлээд байгаа. Гэхдээ АТГ эл хэргийг хэрхэн яаж шалгах бол гэдэг нь ч бас анхаарал татах асуудал болоод байгаа юм.
Учир нь "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас дараах шийдвэрүүдийг үндэслэн бусдад шилжүүлсэн байна...” гээд 2005-2021 он хүртэл олгогдсон газруудыг нэрлэсэн.
Үе үеийн Засаг ноёдын хийсэн балгийг тоочсон 8 жагсаалтын төгсгөлд:
...“Нийслэлийн Засаг даргын 2017.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-д Биеийн тамир, спорт зориулалтаар 891 ам метр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон” гэж дурдсан байгаа.
Тун товчхондоо бол Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас хувь хишиг хүртчихсэн төрийн энэ том байгууллага хэрхэн ажиллах нь олны анхаарлыг эрхгүй татах нь мэдээж. Тиймээс л “АТГ өөрөө өрийгөө шалгах уу даа...” гэж ярьж буй хэрэг бөгөөд АТГ-ын нэр хүнд өргөгдөх үү, унах уу гэдэг нь ч бас үүгээр шийдэгдэж мэдэх л юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна