Хуучин цагт “Зуд болоход нохой зоолно” гэдэг байсан бол энэ удаа Ц.Баатарсайхан л зоолж байна даа.
Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан багц шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэр нь малчдыг дэмжиж байгаа мэт боловч нөгөө талаар “Таван богд”-ын Ц.Баатарсайханы бизнесийг тун ч аятайхнаар дэмжжээ.
Тодруулбал, Арилжааны банкууд дахь малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх байв.
Монголбанкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгийн 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас олгосон тухай байдаг. Тэдгээрийн хүү нь 20.5 бөгөөд зургаан хувийг өөрсдөө хариуцахаар төр 14.5 хувийг төр хариуцна гэсэн үг.
Мөн орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.
Үүнээс мөн л тодорхой хэсгийг нь Ц.Баатарсайхан автомашин нийлүүлэлтээр авч байгаа аж. Тухайлбал, Таван богд компанийн экспортолдог Ланд круйзер 76 маркийн авто машиныг авч, хөдөө орон нутагт хүргэж байгаа юм.
Одоогоор эхний ээлжийн 20 гаруй машиныг өгсөн бөгөөд Засгийн газраас Монгол Улсад бэлэн байгааг нь худалдаж ав гэсэн учраас төдий тооныхыг авчээ. Харин үлдэгдлийг нь дараагийн удаа орж ирмэгц нь авахаар хүлээж байгаа аж.
Группын хэмжээнд бизнес эрхэлж, Засгийн газартай ойр шадарласны хэргийг ч Ц.Баатарсайхан гайгүй сайн ашиглаж байгаа нь энэ бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна