Х.Булгантуяа сайд аа, НДЕГ-ыг мэдээгүй царайлаад өнгөрөх үү

Moderator
2024/03/18

Олон нийт нийгмийн даатгал төлсөн ч шаардлагатай лавлагаа, мэдээллээ авч чадахгүй хохирсоор гурван сар гаруйн нүүрийг үзэж, өнөөдөртэй золголоо.

Уг нь оны эхний өдрөөс тус байгууллагын системийн шинэчлэл эхэлсэн. Харамсалтай нь энэхүү шинэчлэлийн ажил нь гурван сарын нүүрийг үзсэн.
Тодруулбал, өнгөрсөн жил НДЕГ 1.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Нийгмийн даатгалын байгууллагуудын албан хэрэгцээнд шаардлагатай, сервер, лиценз тендер зарлаж, түүнийг нь өдгөө ITZ ХХК гүйцэтгэж буй.


 
Тэд хамгийн сүүлийн хугацаа гуравдугаар сарын 1 гэж байсан ч дахиад л хойшилчихсон.
Уг нь өндөр үнийн дүн бүхий тендерт ялалт байгуулахдаа өөрсдийн чадамжаа тооцоолж чадна гэсэн зорилготой, зоригтойгоор тухайн ажлыг авсан баймаар. Гэтэл хугацаа нь өнгөрч, хамгийн гол нь түүнийх нь цаана иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байгааг хэрхэн хүлээн авах вэ.
Тухайлбал, аливаа банкуудаас цалингийнхаас эхлээд ипотекийн зээл авахад тухайн иргэний НДШ төлөлтийг цахимаар харах, гадаад улсуудын визэнд ороход мөн л дээрх шаардлага үүсэж байна. Харамсалтай нь НДШ-ээ төлсөн хэрнээ үйлчилгээгээ авч чадахгүй, цаг хугацаа, эдийн засгийн хувьд ч хохирч байна.
НДЕГ-ын дарга Л.Мөнхзул өнгөрсөн оны 10 дугаар сард томилогдсон хүн. Тухайн ажлын явцыг хянахаас эхлээд бүхий л үүрэг өөрийнх нь мэдэлд байсан баймаар. Нэгэнт товлосон хугацаа нь хойшлоод нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн ч үйлчилгээгээ авч чадахгүй байгаа иргэдийн өмнөөс яагаад ганц удаа ч болов дуугарахгүй, хариуцлагын асуудал хөндөхгүй байна вэ. Түүний энэ хариуцлагагүй үйлдлийг салбарын сайд Х.Булгантуяа хараагүй, мэдээгүй мэт байсаар өнгөрөх юм байх даа. Иргэд хохирч байгааг эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.149
    2024/03/19

    Er n MGL shig tsalin huls n shuls shig.tatvar tataas n tengert tulsan.Hulgai hhgui uom bol yaj amidrah uom.Bugd yduugiin tuil bolj bn SEH gj shulaani gazar.durtai unee helne.SEH mungiig SEH Deed zuvlel.SEH iin darga 2 l idej bga Uildverchnii tatvar gj bas hynaltgui ih munge.Nasaaraa uild/tatvar tuleed butsaaj 1 k avdaggui.Uildverchni i darga n gj arhichin.ideechin uomnuud.Jich TZ shig uildverchnii tatvar ys avdag gazar bhgui.ergeed tetgeveriin bidend uo egch.bidnii tulee uo hiij bn.Bodohoos durgui hurdeg.

    Хариулах
  • 46.232.50.66
    2024/03/19

    Новш

    Хариулах