Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” нь төрийн бодлого уу, үйлдвэрлэгчдийн шунал уу. Үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар Эксклюзив” брендийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээлэл өгөв.
Тэрээр “Хоёр хоногийн өмнө Францаас ирсэн нэгэн залуу Монголд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн үнэтэй байна гэж мэдээлсэн. Үүнтэй бол санал нэг байна. Гэхдээ дотоодын бүтээгдэхүүн яагаад үнэтэй байдаг талаар үйлдвэрлэгчдээс бус бодлого гаргадаг улс төрчдөөс асуусан нь зөв болов уу.
Барууны оронд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн яагаад хямд байна вэ гэвэл тэнд шударга өрсөлдөөн явагддаг. Маш олон үйлдвэрлэгчид үнэ болон чанараараа өрсөлддөг. Энэ боломжийг тухайн орны төрийн бодлого шийдэж байдаг.
Манай эрх баригчид бодлого гаргахдаа гаднын ЖДҮ, үйлдвэрлэгчдийг дэмждэг.
Үйлдвэрлэлийг хэзээ ч банкны зээлээр босгодоггүй юм. Төрийн урт хугацааны хөрөнгө оруулалтаар хөнгөн үйлдвэрлэлийг босгодог. Гэтэл Монголд үйлдвэрлэгчид арилжааны банкнаас хүүтэй зээл авдаг. Тэгээд хүү болон өрийн дарамтад орчихсон.
Малчид болон тариачдын татварыг нь чөлөөлчихсөн шүү дээ. Харин тэр татварыг нь үйлдвэрлэгчид бид төлдөг. Маш олон татварыг төлнө. Ийм байхад гаднын орны бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөж чадахгүй.
Манай эрх баригчид бодлого гаргахдаа гаднын ЖДҮ, үйлдвэрлэгчдийг дэмждэг. Жишээ нь, цар тахлын үед халдвар хамгаалалтын комбизон, маск үйлдвэрлэх түүхий эдийн материалын гаалийн татварыг чөлөөлчихсөн байсан. Гэтэл 2020 оны арванхоёрдугаар сард түүхий эдийн татварыг үнэтэй болгоод бэлэн бүтээгдэхүүний татварыг чөлөөлчихсөн. Нэг ёсондоо Монголдоо үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүнээс татвар аваад гаднын бүтээгдэхүүнийг татваргүй болгосон гэсэн үг. Энэ бол төр хэзээ ч үндэсний үйлдвэрлэгчдэдээ зориулсан бодлого гаргадаггүйн нэг жишээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
202.21.107.51
Tatvariin tuhaid sain medehgui yum Harin hot od shigdsen ajilgui, anhiaguichuudiin igeh mehnii uniin zeruug niislel tell baigaag oilgohgui baina
Хариулах202.126.91.68
Амжилт хусье, зев ярьсан бна.
Хариулах