Монгол Улсын хүүхдүүд шүд цоорох өвчнөөр дэлхийд дээгүүрт яваа гэх судалгаа гарсанд гадаад дотоодын эмч мэргэжилтнүүд халаглаж байна.
Уг нь энэ өвчнөөр өвдөхгүй байх том боломж бидэнд бий. Тэрхүү том боломж бол 60, 70-н саяар тоологдох малын маань сүү. Сүү бол хэдэн зууны тэртээгээс өнөөг хүртэл ХҮНСНИЙ ХААН гэгдсээр ирсэн.
Бидний хамгийн сайн мэдэх Япон, Солонгос, Америк, Орос, Хятад улсын иргэд өдөрт заавал 300-500 гр сүү уудаг. Учир нь сүүний 99 хувь нь хүний биед шингэдэг бөгөөд тэр тусмаа шүдэнд нэн тустай. Сүүний найрлаганд ус, тос, чихэр, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис агуулагддаг. Тэр тусмаа үл орлогдох аминдэм А, Д, В12, рибо флавин, кальци, кали, магни, цайр, фосфор зэрэг чухал шимт бодис байдаг. Эдгээр нь шүдийг бэхжүүлдэг. Тэгээд ч ”Шүд эрүүл бол бие эрүүл” гэж зүгээр ч нэг хэлчихсэн юм биш.
Энд нэг зүйлийг чухалчлахад өнөөдрөөс яг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байв. Энэ үеэр Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстойг, ард иргэдийг ЭРҮҮЛ ХҮНСЭЭР ХАНГАХ, амьдралын зөв дадал хэвшилтэй болгож, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарахыг тэмдэглэн хэлж байв.
Тэгвэл өнөөдөр шат шатны байгууллагууд, тэр тусмаа улстөрчид яагаад ЭРҮҮЛ ХҮНСЭЭР ХАНГАХ, тэр тусмаа сурагчдын “Үдийн хоол”-ны тухай ганц үг ган хийхгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй байна вэ.
Уг нь сурагчдын үдийн хоолонд сүү өгөх нь “Хоол гэх хор” бэлдэж өгөхөөс ч амархан. Яаж гэж үү. Аймаг сум, багийн салчидтай гэрээ хийж, малчны хотноос нь нь цэвэр, эко сүү авч ирж ариутгаад л болох нь тэр.
Зарим нэг ухвар мөчид бодолтой нөхөд “Сүүгээр яаж хоолших вэ…” гэх нь ч мэдээж. Тэгвэл хүүхдийн ходоод руу элдэв төрлийн хоол гэх хог хийж байхаар эрүүл мэндэд нь нэн тустай сүү цагаан идээг түлхүү хэрэглүүлж, улмаар хэвших нь амьдралын нэгэн зөв дадал хэвшил бөгөөд “Эрүүл монгол хүн” эндээс л эхлэх учиртай.
ЕБС-ийн “Үдийн хоол”-ны тухай энэ асуудал жижиг юм шиг боловч маш том асуудал. Өнгөц харахад зөвхөн өдөр идэх хоолны тухай ч монгол хүүхдийн эрүүл мэнд, цаашлаад монгол хүний удмын сангийн асуудал энд хөндөгдөж буйг анхаарах хэрэгтэй байна.
Товчхондоо бол Монголын парламентад тухалсан үе үеийн улстөрчдийн үнэн түр төрх нь энэ бөгөөд тэднийг Монгол хүний удмын санд аюул учруулсаар байна гэж харагдаад байгаа юм. Яагаад гэвэл тэд ядаж л сонгогдсон тойргийнхоо хүүхдүүдийг анхаарахгүй хөсөр хаясан нөхөд шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна