Нийтээрээ баярлаж байх зуурт нийслэлийнхэн амралтгүй ажиллав

Moderator
2024/03/11

Олон улсын эрхийг хамгаалах өдөр ажлын өдөр таарч төрийн байгууллагад ажилладаг хэсэг нөхөд 4 өдөр харин ч нэг сайхан амрав.

Баяр тэмдэглээд архидсан согтуу, агсам нь дэндсэн хүүхнүүдтэй яасан ч их таарав, яасан ч их халаглаж харамсав. Гөлөмцүү, халамцуу эрчүүдээс давна уу гэхээс  дутахааргүй муухай үг чулуудаж таксины жолоочийг эхнэртэй нь хүртэл муудалцуулсан явдал  ганц нэгээр зогсохгүй гарсан тухай цагдаагийн байгууллагын ажилтан харамсан ярьж буйг ч сонсов

Уг нь баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэж гэмээнэ бидний үр хойчид ч тийм, тэр  л маягаар уламжлагдан үлдэх юм шүү дээ.

Биднийг, тэр тусмаа нийслэлчүүдийг ийм нэг эрээвэр, хураавар баярлаж байхад Нийслэлийнхэн харин амралтгүй ажиллаж зэгсэн их ажил амжуулаад авав.

Тухайлбал тэд  шар усны үерээс сэргийлэх арга хэмжээ авч  үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд албан мэгдэл хүргүүлж, анхааруулав. Мөн нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс  олон тооны мал гаргав.  Суурьшлын бүсд орж ирсэн  2153  толгой малыг илрүүлж 2140-ийг эздэд нь хүлээлгэж өгсөн гээд чамгүй их ажил амжуулав.

Энэ ажилд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс, газар, хороодын албан хаагч нар идэвхтэй ажилласныг ч бас дурдах учиртай.

Зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт гэхэд Зүүн салаа, Баруун салаа, Найрамдал, Эмээлт гэсэн 4 чиглэлд мал гарган, хашаалж буй бөгөөд тус дүүргийн хэмжээнд 73 мянга орчим толгой мал бүхий 1545 иргэн байдаг байна. Үүний 70 хувь нь XXI хороонд байдаг бол 30 хувь нь Төв аймгийн Аргалант, Сэргэлэн сумаас отрын байдлаар орж ирсэн аж.

Ийнхүү амралтын өдрүүдээр ажилласан алба хаагчид хашаалсан малын эздийг тогтоон эдэд нь өгсөн бол эзэн нь тогтоогдоогүй, бас эцэж туйлдсан малд өвс тэжээл өгөхийн зэрэгцээ Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлэн ажилласаар л байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.41.93.154
    2024/03/12

    Даварсан балиар авгай хүүхнүүд архи уухаа болиосой яаж үр хүүхдийнхээ нүүрийг хардаг байнаа. юун баяр тэрийг тэмдэглэлээ гээд яадгийн оронд нь фитнест явцгаавал таарна.

    Хариулах
  • 66.181.178.45
    2024/03/11

    Олон баяраа болих цаг болсон шүү! Сайн зүйл бидэнд хэзээч ирээгүй!наадам цагаан сараас бусдыг албан ёсоор тэмдэглэхгүй ,амрахгүй болцгооё?! Бидэнд олон амралт сайн зүйл өгөөгүй ! Дандаа архи, түүнээс дор тамхи … болиоч ээ !!!!!

    Хариулах