Гурил идэхээ больцгооё

Moderator
17 цаг 35 минутын өмнө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гурилын үйлдвэрүүдийг “Үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн...” гэж үзээд байгаа. Чухамдаа бол бүтээгдэхүүн хийх түүхий эдийн үнэ өсөөгүй байхад ийнхүү гурилынхаа үнийг нэмсэн нь шударга бус үйлдэл гэж үзэж тухайн байгууллагуудыг торгож, цаашид хариуцлага хүлээлгэх тухай ч яригдаж байгаа.  

Олны зүгээс ч багагүй бухимдаж байгаа ч саяхан сар шинэ болсонтой холбоотойгоор гурил үнэд орсон гэж бодож буй нь дийлэнх нь байгаа. Гэтэл харин ч эсрэгээрээ сүүлийн 2-3 жилийн дотор гурилынхаа үнийг зугуу зугуухнаар нэмсээр байна.

Тухайлбал:

“Алтан тариа” компани

Дээд гурилын үнийг 64%,

Нэгдүгээр гурилын үнийг 55%-иар нэмсэн бол  зах зээлд энэ компанитай  бараг зуузай холбодог  “Улаанбаатар гурил” компани гэхэд

Дээд гурилын үнийг 47%,

Нэгдүгээр гурилын үнийг 41% нэмжээ. Мөн  сүүлийн үед ард иргэд  ам сайтай байгаа

“Од” гэх  групп

Дээд гурилын үнийг 92%,

Нэгдүгээр гурилын үнийг 70% нэмсэн  байх жишээтэй.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.94
    15 цагийн өмнө

    Шуналын лэв

    Хариулах
    • 66.181.186.119
      12 цагийн өмнө

      Shunlaa hazaarlaad surchihval yhehdee avsandaa avaad orohgyigyigees hoish hyneeree hemjee damjaatai bmaar badaa shunalin tulamnuudaa...