Мөснийн загасчлалын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад ирэх гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн Архангай аймгийн Өгий нуурт болох бөгөөд дэлхийн орон орны 100 гаруй тамирчид оролцох аж.

Монголын загасчлалын спортын холбоо нь Олон Улсын Загасчлалын Спортын Холбоо (С1Р8)-ны бүрэн эрхт гишүүн бөгөөд 20 дахь удаагийн ДАШТ-ийг эх орондоо анх удаа зохион байгуулж байна. Мөн тэмцээний албан ёсны бэлтгэл болон тэмцээний үеэр барьсан бүх загасыг сахартай хүмүүсийн нийгэмлэг болон хүүхэд асрамжийн газар хандивлах тухайгаа зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Ташрамд дурдахад манай улсын гол мөрөн, нуур, усны цэвэр тунгалаг байдал нь загасчдын сонирхлыг их татдаг бөгөөд химийн болон бусад ямар нэгэн нөлөөнд автаагүй тул загасчлахад илүү сонирхолтой байдаг байна.
ДАШТ-нд манай улсын шигшээ баг 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна