МАН-ын удирдлагууд XXX Их хурлынхаа үеэр авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсээ дараа, дараагийн удаа аль ч шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэд хэлсэндээ хүрвэл өнөөгийн парламент болон Засгийн газрын олон гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болно. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан.
Тодруулбал, тэр өдгөө олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийн асуудал. Одоо ч шалгаж дуусаагүй байгаа энэ хэргийг шалгах явцад Л.Энх-Амгалан өнгөрсөн онд сангийн зээлийн журмыг зөрчин хэд, хэдэн хүнийг зээлийг чөлөөлсөн нь илэрчээ.
Мань сайд Л.Энх-Амгалан 2023 оны хоёрдугаар сарын 01-нд "Гэрээний үүргийг дуусгавар болгох тухай" А/31 дугаартай тушаал гаргаж, гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн даатгал төлсөн гэх нэр бүхий 71 иргэний гэрээний биелэлтийг тооцов гэжээ.
Тэдгээр 71 хүний дунд улстөр, урлаг соёлынхны хамаарал бүхий хүмүүсийн зээлийг чөлөөлөхдөө журам зөрчхөж.

Тухайлбал, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн. УИХ-ын гишүүн асан Р.Рашийн охин Оргилмаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Я.Төмөрбаатарын охин Энхжин, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын хүү Ж.Төрболд, “Утаа эсрэг жагсаал”-ын “эзэн” Ц.Пүрэвхүү гээд урт жагсаалт байна. Дээрх нэр бүхий хүмүүсийн ихэнх нь Монгол Улсад ажиллаж “өрөө” төлж дуусаагүй байхад эрхэм сайдтан гарын үсэг зурж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн байгаа юм.
Тиймээс хуулийн байгууллагын шалгаж буй Боловсролын зээлийн сантай холбоотой асуудалд хуйвалдаж, хутгалдсан БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд чинь ирэх сонгуульд нэр дэвших эрх үлдсэн эсэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаас асууя.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
66.181.181.146
ix deed surguuliin udirdlaguud gej dampuursan.
Хариулах202.126.94.99
МУБИС-ийн мулгуу Тамираар дээд боловсролыг самраад дууслаа!!! Боловсролгуй Боловсролын яам суйрэл !
Хариулах66.181.191.135
Дээр нь нэмээд шинээр зээл авч байгаа хүүхдүүд дандаа Хөвсгөлийнх, тэр дундаа өөрийнх нь гар хөл намын нөхдүүдийн хүүхдүүд
Хариулах66.181.181.146
k
Хариулах