"Х ТҮЦ" продакшн удаа дараа оюуны өмч хулгайлжээ

Moderator
2024/02/29

Монголын уран зохиолын том төлөөлөл бол Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготов гуай билээ. Зохиолч Ц.Доржготов нь Дэлхийн Хошин Зохиолчдын “Алёко” наадмаас алс тэртээ 1976 онд “Мөнхийн ус” хошин өгүүллэгээрээ дээд шагнал гранпри “Мөнгөн зараа”-г хүртэж байсан түүхтэй. Мөн түүний шог зураг ХХ зууны шилдэг 106 зураачийн бүтээлийн тоонд багтсан бөгөөд эдүгээ нас сүүдэр 85 хүрч буй зохиолч маань Монголд төдийгүй дэлхийд нэрээ гаргасан уран бүтээлч юм. Гэтэл “Х ТҮЦ” хамтлаг нь зохиолч Ц.Доржготовын өгүүлэг, туужийг зохиолчийн зөвшөөрөлгүй хулгайлан кино контент, хошин үзүүлбэр болгон тоглож амташсан гэхэд болно. Гурван жилийн өмнө нэрт зохиолчийн “Улаан хамбан дээлт ба дэлхий даахгүй баян” нэртэй 1995 онд бичсэн өгүүллэгийг тус хамтлагийн жүжигчин Л.Баттулга буюу Л.Аглуу зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй “Дэлхий даахгүй баян” нэртэй кино контент болгон нийтэд түгээж, ашиг орлого олсон байдаг. Энэ талаар зохиолчийн ар гэрийнхэн Л.Аглуутай уулзаж, хатуу сануулаад өнгөрч. Тэгтэл амташсан хэрээ арван гурав дахихын үлгэрээр “Х ТҮЦ” хамтлаг зохиолчийн “Цагийн өнгө” туужийг хошин шоу үзүүлбэр болгон нийтэд олонтаа тоглож, дараа нь “Базарваань” нэртэй инээдмийн кино контент хийж, ахин ашиг орлого олжээ. Зохиолч Ц.Доржготов “Цагийн өнгө” туужаа 1978 онд бичсэн бөгөөд 1990 онд “Тэнгэр дуугарахын өмнө” номондоо оруулж, хожим нь “Найман тууж” ботьдоо мөнөөх туужаа багтаасан байдаг. Энд нэг зүйлийг онцлоход “Цагийн өнгө” туужийн гол дүр нь Базарваань гэдэг залуу байдаг бөгөөд “Х ТҮЦ” хамтлаг зохиолыг нь хулгайлахдаа гол дүрийн нэрээр нэрлэсэн аж. Зохиолч нь Зохиогчийн эрхийн тухай хуулинд заасны дагуу амины болон онцгой эрх эдэлдэг. Зохиогчийн амины эрхэд

1. Бүтээлийг нэргүйгээр нийтлэх

2. Зохиол бүтээлийг өөрчлөх задруулахыг хориглох

3. Бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тутамд зохиогчийн нэрийг дурдах

4.Бүтээлийн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн хүртээл болгох, ашиг орлого олох

5. Зохиолчийн нэр хүндэд нь хохирол учруулах, зохиолыг гажуудуулах, хувиргах, өөрчлөхийг хориглох

Мөн хуулийн 1.хуулбарлах, 2.нийтэд түгээж ашиг орлого олох, 3.дамжуулах, 4.түрээслэх, 5.нийтэд тоглох, 6.үүсмэл бүтээл болгон өөрчлөх гэх мэт олон хуулиудыг зөрчжээ.

Нэрт зохиолч Ц.Доржготов нь нийгмийг соён гэгээрүүлэх, ухаарал өгөх гэсэн “Цагийн өнгө” туужийг дур зоргоороо өөрчлөн, марзагнал болгон зохиолын амин сүнсийг гажуудуулсан, зохиогчоос зөвшөөрөл аваагүйд гомдолтой байгаа аж. Иймээс харъяа дүүргийн дагуу шүүхэд хандахаас гадна Оюуны өмчийн газарт давхар гомдол гаргасан байна. Зохиолч маань “Би тэднээс цайны мөнгө горьдсондоо шүүхэд хандаагүй. Удаа дараа зохиол бүтээлийг минь хулгайлан өөрсдийн бүтээл мэтээр нийтэд тоглож, мөн нийгэмд хэлэх гэсэн санааг гажуудуулж намайг дорд үзсэнд гомдолтой байна” хэмээжээ.


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.141
    2024/02/29

    Ed narig btg uzee uzehgui bhd l blno sh de,uzegchgui bhd tgd oilgomjtoish de tm u

    Хариулах
  • 66.181.178.190
    2024/02/29

    Онон бол зүгээр л салбадай, юун алиалах

    Хариулах
  • 202.9.40.94
    2024/02/29

    Ta nar Onong haraad huurgeed.Avgai n terbumaar hulgai hgd.Huukiin angi gj ih ongirch soliorch bdg nuher.Bainga laiv hgd l MAN ulaan pen bolgonoo ta nariig.Saransuh gegchiin hereg tag bolsonuu.Alialagchid chin hudlaa Nam dagasaar avgaigaa shahaad.amidral n tasarsan bgaag harda.Altanshagai gj jinhene solio nam dagaj avgaigaa darga bolgoson.ESd bolovsrol.injner.tek nik ogt hamaagui alialagchidad ajlaa daatgaj bdg nuher.

    Хариулах
  • 202.9.40.243
    2024/02/29

    Энэ нийгмийг бид л өөрчилнө, үзэхээ больчих хэрэгтэй тэгсэн цагт хошин шогчид өөр бүтээлч зүйл рүү шилжинэ, шүүмжлээд нэмэргүй, өарчлөлтийг өөрөөсөө.

    Хариулах
  • 103.57.92.20
    2024/02/29

    Алиалагч нар,тэр ононг хархаар бүр сэжиг хүрдэгээ

    Хариулах
    • 66.181.161.112
      2024/02/29

      одоо сошиалийн салбадай болсон

  • 66.181.179.228
    2024/02/29

    Одоо та нар болио толгойгоо ажилуул сэтгэ 1бол улс төрийн новшнуудийн бөгс долоосон элдэв суртчилгаа хийнэ

    Хариулах
  • 103.212.162.136
    2024/02/29

    Толгой нь ажиллахгүй шдээ эд нарын, хэн нэгнийг шоолж параоди хийнэ, хүний зохиосон зохиол хуулна, эр нь эм, эм нь эр болж тэнэгтэнэ, Өвөө эмээ нар болж доромжилно бүтэхгүй нээрээ кк

    Хариулах
  • 122.201.31.197
    2024/02/29

    hoshin shogiin alia salbadainuud oyunii umch yridag hernee uursduu hvnii oyunii bvteeliig hulgaildag ain

    Хариулах
    • 66.181.161.112
      2024/02/29

      тэгээд бас гавьяат цолтой гэж байгаа

    • 66.181.161.240
      2024/02/29

      Aim