Метроны төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Сайнзориг тайлбар хийлээ.
Тэрбээр "Метро барьж байгуулах ажлыг Засгийн газар нийслэлд хариуцуулсан. Засгийн газрын зүгээс тодорхой дэмжлэгүүд үзүүлэхээр амалсан. Метро барих туршлага туршлага бидэнд байхгүй учраас зөвлөх үйлчилгээ авна. Эхний ээлжинд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр тусгасан. Зөвлөх үйлчилгээ авах ОУ-ын тендерээ маргааш зарлана. Метро барьж байгуулах гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг бичиг баримтаа боловсруулаад тендерийн хуулийн дагуу зарлана. Ирэх 9 дүгээр сард метро барих ААН-ийг тодруулах төлөвлөгөөтэй байна. Нэгэнт тоног төхөөрөмжөө суурилуулаад ажил эхэлчихвэл газар улирал хамаарахгүй үргэлжлэх боломжтой юм билээ. Метроны хонгил ухдаг машинтай зэрэг барилгын ажил явдаг юм билээ. 2028 оны сүүл 2029 он гэхэд метротой болно гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна