2024 он ногдол ашгаар бороо оруулж, хаврын хөрөнгийн зах зээл чих баясгам мэдээлэлтэйгээр өрнөж байна.
Тодруулбал 2023 оны ашгаасаа 38 компани ногдол ашиг тараахаа зарласан талаар МХБ мэдээлжээ. Эдгээр компаниуд нийт 535 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болсны 435 тэрбум төгрөг буюу 80 хувийг нь банкуудын ногдол ашиг эзэлж байна. / 2024.2.21-ны байдлаар/
Нэг ёсондоо банкуудын IPO хөрөнгийн зах зээлийн хүрээг тэлж, энэ хэрээр туршлагатай хөрөнгө оруулагчид нэмэгдэх нь хэмээн хүлээлт тавьж болохоор байна.

Тухайлбал ХААН банк 271 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон нь хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр өгөөжтэй хувьцааны жагсаалтыг өнгөлж, өгөөж нь 11.8 хувиар хэмжигдэв.
Тэгвэл бүгдээрээ банкуудын хувьцаа аваад дарчихъя. Үүнд эрсдэл бий юу гэх асуулт гарч ирнэ
2023 онд банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас дээш хувийг эзэмшихгүй байх зохицуулалт орсон ч харамсалтай амь орж, хэрэгжиж чадаагүй. Үүний шалтгааныг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкуудын хувьцааг худалдаад авчих чадалтай, чансаатай стратегийн, мэргэжлийн хөрөнгө оруулагч алга хэмээн тайлбарлаж буй.
Тиймээс IPO-д нэгдмэл сонирхолтой олон нэрээр тарж орсон этгээдүүд оруулсан мөнгөө буцаан гаргах тохиолдол банкуудын өндөр ногдол ашиг тараадаг БРЭНДИНГ хадгалагдаж үлдэж чадах уу гэх асуулт гарч ирнэ. Нэгэнт ийм эрсдэл бий болж ХӨЛӨӨ ОЛЖ БУЙ хөрөнгийн зах зээл хямарч эхэлбэл эргээд энэ салбарын хөгжил хаягдах уу гэх мэт дараа дараагийн эрсдэл үүсэж эхлэх юм.
Иймээс банкны салбарын IPO-той холбоотой нарийвчилсан зохицуулалт бүхий эрх зүйн зохицуулалт нэхэгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна