УИХ-ын сонгуулийн жилийг угтаж улстөрийн намууд хүссэн, хүсээгүй “хөдөлгөөнд” ордог.
Гэвч УИХ-ын гишүүд болон 2024 оны сонгуульд гарцаагүй нэр дэвшинэ гэсэн бодолтой горилогчид л тойргуудаа эргэж, тойглож явна. Харин нийгэмд хүчтэй сөрөг хүчин байх хэмжээний АН-ын хувьд анир алга.
Өмнөхөө бодвол өөрчлөгдөж, намын даргаар Л.Гантөмөрийг сонгож, томилсон ч өнөөх л зарчмаараа түүнийг огцрохыг шаардагсад нь ч байсан хэвээр.
Уг нь УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу нэр дэвших намууд мөрийн хөтөлбөрөө ирэх гуравдугаар сарын 25-наас өмнө дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх учиртай. Аудитын байгууллагаас дүгнэлт гарч, мөрийн хөтөлбөр нь хуулийн шаардлага хангаагүй бол дахин хүсэлт хүргүүлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, ганц сарын хугацаа үлдэж байна.
Харамсалтай нь АН-ын хувьд шинээр томилогдсон хэдэн шинэ даргаа танилцуулахын тулд хэдэн хэвлэлийн хурал хийхээс хэтрэхээ байж.
Уг нь өдийд тэд бодлогын нам гэдгээ мэдрүүлж, хэдэн жил сөрөг хүчин байгаад ч хүчин мөхөстсөн гэдэгтээ дүгнэлт хийчихсэн баймаар. Гэвч дотоодын зөрчлөө өнөөг хүртэл цэгцэлж чадалгүй, дарга Л.Гантөмөрөө МАН-тай гар барьчихлаа гэж бухимдан суух болж.
Хэрвээ тэд бодлогоо боловсруулж, улстөрийн нам гэдэг статусаа хадгалж, үйл ажиллагаагаа сэргээхгүй бол энэ янзаараа ирэх сонгуулийн дараа ч ихэнх нь “лааз өшиглөсөн” хэвээр байх бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
103.212.117.251
Өнөөгийн АН,нам биш болсон. Энд тэндэхийн эрээвэр хураавар эрүүгийн элемент элдэв хог шааруудын цуглуулга,бусад намын гологдол, гомдогсод урвагч шарвагчдын орогнодог газар,гудамжны шантаажчдын овоолго болсон. Олонд танигдсан,хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдээ бүгдийг шоронд хийж нэр төр амьдралаар нь тоглосон. Энэ ажлыг МАН хийгээгүй,АН-ын гишүүн нэртэй эрүүгийн элементүүд хийсэн.Энэ намд боловсон хүчний нөөц гэхээсээ хулгайч нарын нөөц л бий.
Хариулах70.187.210.175
Hulgaich bayarcogtiin gishgyyr boson gantumuriig huuj zailuulaagyi cagt AH zadarch butarsan heveeree l togloom bolj duuslaa bayarcogt gantumur gesen hulgaich nariig hurdan huuj zailuulah hheregtei
Хариулах