Нийслэл Улаанбаатар эгээ л дарьтай торхны нэгээхэн хэсэг гэдгийг бид сая мэдлээ, мэдэрлээ. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан газрын хууль бус олголттой холбоотойгоор нээлттэй сонсгол явуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгсөн.
Тодруулбал, Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх юм.
Тэгвэл өнгөрсөн жил буюу 2023 онд Шилэн ажиллагааны хүрээнд ил болсон газрын зөвшөөрлийн мэдээллээс харвал 1999-2005 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан М.Энхболдын үед газрын 7374 захирамж гарч, газар олгогдсон байна.
Харин түүний араас Э.Бат-Үүл /2012-2016 онд/ 1888 байршилд, Г.Мөнхбаяр /2009-2012 онд/ 1673 байршилд тус тус газар олгосноор удаалжээ.
Су.Батболд /2016-2018 онд/ Хотын дарга байхдаа 1381 байршилд газар олгосон бол С.Амарсайхан /2019-2020 онд/ 811 байршлын газрын гэрчилгээнд гарын үсэг зурснаар удаалж байна.
Тэдний дараа саяхан ажлаа өгсөн Д.Сумъяабазар /2020-2023 онд/ 621 байршилд, Т.Билэгт /2007-2008 онд/ 516 байршилд, Ц.Батбаяр /2005-2007 онд/ 485 байршилд, Ж.Батбаясгалан /2018-2019 онд/174 байршилд газар олгох захирамж гаргаж, шийдвэрлэжээ.
Энэ удаа Засгийн газраас өгсөн үүргийн дагуу нийтийн сонсгол зохион байгуулсан ч дээрх нэр бүхий Хотын дарга нарт хуулийн хариуцлага тооцож чадах уу гэдгийг цаг хугацаа л харуулахаар болж үлдэх нь ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна