Д.Монголхүү: С.Одонтуяа гишүүн овоо ш дээ

Moderator
2024/02/07

Намрын чуулганаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нийгмийн сүлжээнд олон нийтийн анхаарлыг татаад байна. Учир нь энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүний эрхийн хэд хэдэн зөрчлүүдийг арилгах чухал заалтууд багтсан байгаа юм.


Энэ талаар иргэн Д.Монголхүү өөрийн нийгмийн сүлжээндээ "Гүй ээ нээрээ овоо ш дээ. Цагдаа нарт хулгайлагдаж (хүн хулгайлах гэмт хэрэг шүү, шууд утгаараа), прокурорын зөвшөөрөлгүй, бүр шүүхийн шийдвэргүй шоронгийн босгыг липтон цай шиг 4 удаа давж орж гарч явсан хүний хувьд ЭХХШТХ-нд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг хараад баярлав ш дээ. Ямартай ч С.Одонтуяа эгчид хүний эрхийн дархлаа болж байгаад баяр төрөөд байх юм.

 
Нөгөө шүүхийн шийдвэргүй баривчилдаг, 461-т хүн хорьчихоод мартчихдаг (2 жил гаран мартагдаад хоригдсон хүнтэй таарч бсан) зэрэг байж болшгүй эрүүдэн шүүлтийг зогсоосон хууль батлагдаж.
Хэзээнээс мөрдөгдөж эхлэхийн бгаан? Хурдан тусмаа сайн юмсан" хэмээн бичжээ.

Тэгвэл Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дараах зохицуулалтыг хийж байгаа юм.

 
Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тухай мөрдөгчийн шийдвэрийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.


Сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх асуудлыг Шүүх “хязгаарлалт тогтоох”; “цагдан хорих” арга хэмжээг авах, “сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас /22-06 цаг/ бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.104.2
    2024/02/07

    Хүний эрхийн асуудал ёстой л УЛ болсон үед хэрэгтэй хууль байна аа.

    Хариулах