Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийх Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайэрийн айлчлал өнөөдөр эхэлнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах асуудлыг ярилцана хэмээн албан мэдээнд дурджээ
Ноён Ф.В.Штайнмайэр 2017 оноос хойш ХБНГУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний улстөрийн замнал 1975 онд Германы Социалдемократ намд гишүүнээр элссэн үеэс эхэлдэг.
Улмаар Канцлерын хэрэг эрхлэх газрын дарга, Бундестаг дахь намын бүлгийн дарга, Намын дарга, 2005-2007 онд Ангела Меркелийн тэргүүлсэн Засгийн газарт Гадаад хэргийн сайд, 2007-2009 онд Дэд канцлер буюу Гадаад хэргийн сайд хүртэл дэвшин ажилласан байна.
Тэрбээр 2014 онд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан түүхтэй.
Харин хоёр орны хувьд дипломат харилцаа тогтоогоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд 1998, 2008, 2015 онуудад манай улсад айлчилж байсан бол Монгол Улсаас 1995, 2000, 2012, 2015 онуудад Ерөнхийлөгчийн түвшинд ХБНГУ-д айлчилж байв.
Ноён Ф.В.Штайнмайэр гэргий Э.Бюденбендерийн хамт хүрэлцэн ирнэ. Сонирхуулахад тэр 2010 онд гэргий Э.Бюденбендерийн бөөрний донор болж байжээ.
Хатагтай Э.Бюденбендер энэ тухайд “Миний нөхөр бол өргөн утгаараа ч, шууд утгаараа ч биеийн минь тал” гэж нэгэн ярилцлагынхаа үеэр дурссан байдаг.
Ноён Ф.В.Штайнмайэр нь 68 настай бөгөөд хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Тэд
оюутан байх үед танилцаж, 1995 онд гэрлэсэн. Өдгөө нэг охинтой.
ХБНГУ-ын ерөнхийлөгч гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхээс гадна хөл бөмбөг тоглох, морь унах сонирхолтой нэгэн ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна