Аянд ард иргэд нэгдэж яагаад болохгүй гэж...

Moderator
2024/02/07

Аянд ард иргэд нэгдэж яагаад болохгүй гэж...

Энэ жил  хур тунадас их орсон тул шар усны үер болох магадлал өндөр байгаа тухай мэргэжлийн байгууллагууд онцолсон байна.

Сүүлийн 30 гаруй жилд ороогүй их бороо орсноос үер болсон, өвөл  нь цас их унасан тул  хавар “ШАР УСНЫ ҮЕР” буух магадлал өндөр байгаа. Нөхцөл байдал ийм прогнозтой байгаа тул Хотын захирагч шар усны үерээс  урьдчилан сэргийлж, хор хохирлыг бууруулах эрсдэлийн төлөвлөгөө гаргаж шаардлагатай  тоног төхөөрөмжийн  судалгаа гаргаж танилцуулахыг өчигдөр үүрэгдсэн. Мөн “Бүх нийтийн их цэвэрлэгээний аян” зарлаад байна.

Монголчууд сар шинээ хоггүй, хиргүй, цэвэр цэмцгэр гаргадаг уламжлалтай. Гэхдээ  гэр хорооллын айлууд гэр, хашаан доторхоо л цэвэрлэхээс  гудамжаа  тэр бүр цэвэрлээд байдаггүй. Тэр ч бүү хэл өөрийнхөө гэрийн хогийг бусдын хашааны хажууд хаях нь ч бий.  Иймд “Нэг хот нэг гэр бүл” бүх нийтийн цэвэрлэгээний аян зарлаад буй энэ мөчид  ард иргэд ч бас ухамсарлах хэрэгтэй. 

Мэдээж дүүргүүд болон ААН-үүд  ажлаа эхэлж тодорхой хэмжээний газар цэвэрлэж, цас мөсөө ачаад эхлэсэн. Харин айл өрхүүд тэр тусмаа гэр хорооллынхон хашааныхаа гадна талыг ч бас цэвэрлэх хэрэгтэй.

Товчхондоо бол иргэн бүр сэтгэлээрээ, сайн дураараа, ухамсраараа “Нэг хот нэг гэр бүл”  бүх нийтийн цэвэрлэгээний энэ аянд нэгдэж яагаад болохгүй гэж. Тэгээд ч бидний хүндлэн дээдэлдэг бөхчүүд маань хүртэл  бие биенийгээ уриалаад челенжид нэгдээд байгаа шүү дээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна