Орон сууцны хорооллуудад стандарт хэрэгтэй байна

Moderator
2024/02/07

Сар шинийн босгон дээр орон сууцны хорооллынхон багагүй бухимдалтай байна. Учир юу гэвэл  ус дулааны мөнгө нь  бараг 2-3 дахин нэмэгдчихэж.

Сардаа 59 мянган төгрөг төлдөг байсан бол бүр 100, 120, 140 орчим мянган төгрөг болчихоор хэн хүнгүй л бачуурч, цухалдах нь тодорхой.

Яг ижил хэмжээтэй  байранд амьдардаг 2 айл байлаа гэхэд Хан-Уул дүүрэгт  амьдардаг өрхийнх  арай их төлж байхад, СХД-т амьдардаг  айл арай бага төлж байх жишээтэй.

Энэ нь орон сууцны хорооллуудын халаалт ус, дулаан, талбай зэргийн үнэлгээнд нэгдсэн нэг стандарт баримталдаггүйн нотолгоо юм.

Зөвхөн ганц жишээ дурдахад хотын А бүсэд байх орон сууцны нэгэн хорооллын өрхүүдийн ус дулааны төлбөр огцом нэмэгджээ. Сургуулийн хүүхэд нь амарсан болохоор сар гаруй зусландаа агаарлаж байгаад иртэл 129 мянган төгрөг бичигдсэн байж...

Ийм  гомдол тавьж буй айл өрхүүд олон байсан бөгөөд эзэнгүй айлд  мэдээж ийм хэмжээний мөнгөн дүн гарах учиргүй гэж оршин суугчид өгүүлж байв.

Өөрсдийгөө хохирсон, гомдолтой гэж буй иргэд ОСНААГ-ын харьяа “Бадамлах нар” гэх контортоо хандахад харилцааны соёлгүй, бүдүүлэг загнаж “Та нарын хэр зэрэг ус хэрэглэснийг би яаж мэдэх юм...” Танай хорооллынхон дандаа ийм юм ярьж байдаг...” гэж тас загнаад утсаа салгадаг байна. Ер нь орон сууц хариуцсан конторуудын хариулт  "Ийм стандарттай" юм шиг  аашилдаг  байна. 

Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болсон иргэд арга буюу хэвэл мэдээлэлд хандаж, сүүлдээ УСУГ-ын даргыг ч буруутгаж буй аж.

Иргэдийн зүгээс буруутгаж буй шалтгаан нь “Монголын ус үнэгүй, хямд, зөвхөн тээвэрлэсэн үйлчилгээнийхээ хөлсийг л авдаг...” олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэдэнтээ ярьснаас нь хойш ийм асуудал болж байгаа гэж үзэж буй аж.

Ер нь  он солигдсоны дараа ус дулаан, цахилгаан гээд   айл өрхүүдийн хураамж ямх ямхаар нэмэгддэг ч энэ удаа  бүр 2-3 дахин нэмэгдсэнд орон сууцны хорооллуудынхан бухимдалтай байна.

Тиймээс  л тэд “Орон сууцны хорооллуудад нэгдсэн нэг стандарт баримталмаар байна” гээд буй хэрэг хэрэгтэй байна.

Тэгээд ч айл өрхүүд  хэрэглэж буй цахилгаан, усны тоолуураа хянаж,  лимитнээс нь хэтрэх хандлагатай тохиолдолд сигнал өгдөг тэр технологийг суурилуулж яагаад болохгүй гэж. Өмнөд хөршид бол аль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн шүү дээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.252
    2024/02/11

    Ажлаа аятайхан хийгээд явдаг газрууд байж л байгаа энэ хогийн газрыг хянаж шалгаад татан буулгавал таарна????????

    Хариулах
  • 122.201.31.252
    2024/02/11

    Энэ бадамлах нар угаасаа бүр үнэн бүтэхгүй хогийн ажилчид нь ууж идэж согтуураад байрны урд шээж байхад нь хүртэл цагдаа дуудна гээд хэлж л байсан өөр хүн харсан бол бичлэг хийгээд тавих байсан байх шүү балиар заваан юмнууд хамгийн багадаа л усны мөнгө 80к гаран гардаг бүр 200к хүртэл гарч байсан удаа байна арай л дэндүү!!!!!!!! !!!!!!!!

    Хариулах
  • 66.181.161.8
    2024/02/07

    Bayngoliin 5r horoo.Haluun us bol barag buleen.goojiluulj 2 baij garna.Tgd haluun usnii munge gj tuldeg.Arai heterhii uomaa

    Хариулах