Цасанд суусан автомашиныг гаргаж, дөрвөн иргэнийг эсэн мэнд аварчээ

Moderator
2024/02/05

Төв аймаг, Баянхангай сум, Хөшөөт багийн "Цэнгээгийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зочиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлага өчигдөр /2024.02.04/ 03:08 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн С /48 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Х /13 настай, эрэгтэй/, А /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн "Гэзэггүй-Ар" гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, 4 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна