Тэтгэврийн зээл тэглэнэ гэнэ үү...

Moderator
2024/01/30


Нүд нь нулимстай нэгэн эмээ лангуун дээгүүрх барааг хараачилж, үнэ асууна. Эмээд  уг нь авах хүсэл бий ч мөнгөгүйн гачлан түүнд маш их байх аж.
Ааруул, хуруудын үнэ асуучхаад “Пээ ямар их нэмэгдээ вэ, хн” гэсээр цааш алхаж  тогооны өрөмний үнэ асуугаад “Ээ Банданлхам...” гээд адислав.
Тэгснээ танилтайгаа тараалдан  хэсэг зуур саатаад “Цагаан сарыг хийж чадах нь үү дээ, би гэдэг хүн. Нөгөө хэдэн цаас чинь ер хүршгүй. Хоёр гурван жилийн өмнө бол ёстой под хийдэг байлаа. Энэ жил тун горьгүй шүү...” гэхэд хоолой нь чичирхийлж,  нүдэнд нулимс цийлэгнэв. Танил нь сандарч “За, гайгүй дээ, Жаажаа. Байгаагаараа л байхаас яах вэ дээ.  Тэтгэврийн зээл энэ тэр битгий аваарай. Дараа нь  хэцүүднэ ш дээ. Та энүүгээр өрөм, жаахан хольсон тос аваарай” гээд 50 мянган төгрөг өгөхөд эмээ сандарч үгүй, үгүй. Адилхан байж яаж болдог юм. Эмээ нь давгүй. Харин дотор давчдаад байсан чинь овоо уужирчихлаа. Эмээ нь тэтгэврийн зээл 6 саяыг аваад одоо 3 сая гаран үлдэж байгаа. Хүүхэд багачуулынхаа өгсөн мөнгийг хураагаад яг 2 сарын тэтгэврийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгө жоорлосон. Түүгээрээ сар шинээ хийнэ гэсэн чинь хүрэх янзгүй дэг. Ууцны мах ч бүр хүчиршгүй нь, өрөөл мах аваад чаначихна. Буузны мах, гурилаа авсан байгаа. Хүүхдүүд ирээд хийгээд өгнө. За тэгээд ажилтай тэднийг хүлээж байхаар өдөр өдөрт жаахан жаахнаар нь хийсээр байгаад болно доо, болно... Гэхдээ энэ Ерөнхийлөгчийг сар шинийн өмнө тэтгэврийн зээл тэглэнэ” гэж яриад байсан даа. Хөгшчүүл над шиг чимээ чагнаад л байгаа...” гэсээр  танилынхаа өгсөн мөнгийг ч авалгүй яваад өгөв. 
Эмээг цаашилсаар чихрийн тасагт очиход “Тэтгэврийн зээл тэглээд өгчихвөл энэ төр засагтаа баярлаад баршгүй. Гэхдээ овоо сураг гарч байснаа чимээгүй болчихлоо.  Горьдлого тасрахгүй л байна шүү хөө...” хэмээн ярих хоёр буурайн ярианд оролцож Баттулга Ерөнхийлөгч  чинь харин хүн байж.  Ард түмнээ ямар ч байсан баярлуулсан даа. Энэ хүрэн бор нөхөр ч ёстой мэдэхгүй ээ. Биднийгээ ямар амьдарч байгааг ер мэддэггүй юм шиг байгаа юм...” гэж эмээ ярианд нь оролцов...
Өнөөдөр сэтгэл нь чилж, зүрх нь дэлсэж дотор нь давчдаж байгаа ахмадууд зэгсэн олон байгаа бололтой хаана л бол хаана “Тэтгэврийн зээл тэглэх гэнэ үү” гэж сураг ажиг тавьцгааж байгаа аж. 
Уг нь ахмадууд маань хэргийн баргийн юманд тэгж хошуурах  хүмүүс биш. Хал үзэж халуун чулуу долоохоос наагуурхыг үзсэн болохоор залуустаа үлгэр дуурайл болохыг хичээж  амаргүй, хэцүү байсан ч шүд зуун тэвчдэг тийм л хүмүүс. Гэхдээ энэ удаа тэд үнэхээр ядарч, сульдаж, бачуурч буй бололтой. 
Тийм дээ л “Тэтгэврийн зээл тэглэнэ гэнэ үү” гэж өөрсдийн горьдлого тээж, итгэж, тэр л итгэлээрээ гол зогоон амьдарч “Төрийн минь сүлд өршөөг” хэмээн залбирсаар л явна даа, тэд минь.
... Эмээг цааш явсаар гурил будааны тасагт очиход мөн л тэтгэврийн зээл тэглэх тухай ярьцгааж байсан ч эмээ энэ удаа тэдний ярианд оролцсонгүй 10 кг гурилыг 50 мянган төгрөгөөр аваад цагийн эрхээр мойтийж майга дуу болж яваа  2 хөлөө зөөж ядан, урам муутай явах нь “Ирэх жил энэнээс ч дор байх нь дээ...” гэж бодож байгаа юм шиг санагдаж  өөрийн эрхгүй өр зурав.
Хэдэн муу сайн ахмадуудаа яаж шуухан баярлуулна даа. Тэдний хувьд  сар шинэ бол хамгийн үнэ цэнтэй баяр нь шүү дээ.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.237
    2024/01/30

    Eersdiigee.huuhdee esguulchiheed.nastai bolohoor n oligtoitoihon emnelegt ch hevtuulj chadahgui hamag tetgeveriin mungiig n hamj avdag archaagui sugnuud nasni etsest uilee uzne de.Er nuhreese door etseg ehee uzdeg ohin huuhduud l mungend shunaj.zai zavsargui zeel avch bga.Buren hamgamj ustai.bairan d tultal n asarch bbal ch yahav.Tiim huuhduud bol mungiig n avahgui bha.Etseg.ehee tultal asar.Ayluul.ender uilchilgeetei suvilal.emnelegt hevtuul.Odoo tetgever n nemegdsen.Eert n hangalttai hureh estoi.Huuhduuded buu zeel olgo.

    Хариулах
  • 139.5.217.47
    2024/01/30

    Хүүхдүүд нь авчихдаг гэсэн.Настангууд тэтгэвэр хичнээн нэмэгдсэн ч ялгаагүй л шимэгчдэдээ алдана.

    Хариулах
  • 139.5.218.231
    2024/01/30

    тэтгэврээ аваад дугаараа хүлээж байхад настангууд 300 мянган орчим төгрөг хүүдүүд рүүгээ шилжүүлдэг зуршилтай бас хүүхдүүд нь тэтгэврийг нь аль хэдийн авцан . эмгэн нь хэдийд авсан байна гээд нэрлэхүү зан гаргахад хажууд байсан өвгөн нь за одоо бүр болихоо байлаа гэж байсан. монголын залууууд нь ийм болжээ.

    Хариулах
    • 66.181.188.242
      2024/01/30

      Tetgeveree avaad hyyheddee ygdyg bol yndyr tetgevertei bj busdaar bol Sarn hoolinf hyrdeggyi shyy

  • 103.57.95.248
    2024/01/30

    Банкинд харж байхал бүүр явж чадахгүй хөгшниыг 2 хүү охин нь сугадаж ирээд зээл авхуулж бсан. Тухайн үед энэ хөгшин тэтгэврийн зээл аваад хаа хүрэх вэ дээ. Энэ хүүхдүүд үү гэж бодож блаа.

    Хариулах
  • 66.181.161.88
    2024/01/30

    МАН ахиад сонговол энэнээс дор болно доо

    Хариулах
  • 151.115.57.14
    2024/01/30

    Teneg ym bichij bhiin humuusiin Setgel zuigeer toglolt hiij davhar songuuliin pr hiij ntr Battulga iin uyd Ch gh shig uyngalhaa bolio zgr dor burner ajilaal sn hii

    Хариулах
  • 59.153.112.173
    2024/01/30

    Aav eejiinhee tetgevriin mungiig huuhduud avaad heregledeg shuu. Hugshid neg dor 6 sayr yahavdee huurhii. Sar bur avaad hereglej bval uurt ni hurehgui shahuu bgaa ni unen. Bayriin uer bol huuhduud ni beldej uguhuus argagui.

    Хариулах
  • 202.9.46.197
    2024/01/30

    Ээ хөөрхий дээ

    Хариулах
  • 122.201.31.1
    2024/01/30

    Ман чадахгүй.

    Хариулах