Монголын талаарх контентууд дэлхий даяар 115 сая хүнд хүрчээ

Moderator
2024/01/23

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Харин 2024 оноос “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар салбарыг сурталчилж болох өргөн утга агуулгыг багтааж байгаа энгийн атлаа хүчирхэг түлхүүр үг “Go Mongolia”-г ашиглахаар болсон.

“Welcome to Mongolia” хөтөлбөрийн үр дүнд Монголын тухай контентууд дэлхийн 155 сая хүнд хүрсэн төдийгүй Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлжээ. Үүгээр зогсохгүй Монгол Улсын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлсэн юм.

Тодруулбал олон улсын хамгийн шилдэг аяллын хөтөч компани болох Lonely Planet 2024 онд Монгол Улсыг аялахад хамгийн тохиромжтой улсаар нэрлэсэн талаар бид хүргэж байв.

Ийнхүү Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг солонгоруулах зорилтот бодлого аялал жуулчлалын салбарыг амь оруулж, томоохон өөрчлөлтийг авчиржээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.