Хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөн байж болзошгүй үндэслэлээр гурван хүнийг цагдан хорьж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Тэднийг өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд их хэмжээний мөнгө өгсөн байх магадлалтай хэмээн буруутгаж буй гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС) ХК-ийн Ашиглалт, засварын баруун төвийн инженер Ш.Батхолбоо, “Чингис бульдинг” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Б.Мандахбаяр, “Мандах наран” ХХК-ийн жолооч Б.Батсүх нарыг өнгөрсөн сарын сүүлчээр цагдан хорьсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. УБЦТС ХК-ийн инженерийг Эрүүгийн хуулийн 21.5-1 дэх хэсгийн “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь ятгасан, шан харамж амласан, өгсөн” хэмээн яллагдагчаар тооцсон аж. Харин Б.Батсүхийг хахууль өгсөн, Б.Мандахбаярыг эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар татан шалгаж буй гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
139.5.219.188
Батхолбоо х их мөнгөтэй хүн дээ уг нь
Хариулах59.153.86.119
АТГ ийм л юмаар занималдан а.даа.Нүүрс ний хулгайчидруу бол бхгүй шүү.
Хариулах66.181.182.22
Уул шугамандаа бол хууль гууль болоогүй бол иргэд эмзэглэхгүй!!! МАН-н төрийн дамбууралын цөм бол төрийн өмчит компаниууд юм!!! 2016- оны сонгуулиар төрийн өмчит компаниудын хувьчлалыг хийж цэнгэлийн манлай болно гэж амлаж байлаа ккк
Хариулах66.181.186.144
Бөөсөнд хутга болдог бж томчуудаа бас яллачээ
Хариулах66.181.182.240
Томчуулд болохоор хариуцлага хүлээлгэдэггүй. Адилхан хариуцлага хүлээлгээрэй дээ
Хариулах