Хуулийн зүйл заалтыг улам чангалъя

Moderator
2024/01/23


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон явдлыг зөрчил бус гэмт хэрэгт тооцохоор хуулийг чангалж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хууль 2024 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Гэтэл шинэ хууль хэрэгжиж эхэлсэн ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөричл буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагууд онцолжээ.
Тодруулбал он гарсанаас хойших эхний 16 хоногт улсын хэмжээнд согуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 729 зөрчил гарсан байна. Гэхдээ энэ бол зөвхөн илрүүлсэн тоо. Илрээгүй, хууль хүчний багууллагад бүртгэгдээгүй хэд хэчнээн байгааг таашгүй. Гэтэл тэдгээрийн 96 ньжолоодох эрхгүй хэрнээ дахин давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Тэгвэл хуулийн энэ зүйл заалтыг чангарууллаа ч ийнхүү үл тоож буй нөхдүүдэд тооцох хариуцлагыг улам чангалж яагаад болохгүй гэж.
Товчхондоо бол тэд бусдын амь нас, эд хөрөнгө эрүүл мэндэд заналхийлж байгаатай агаар нэг үйлдэл гаргаж байна шүү дээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.161.242.108
    2024/01/23

    Нэг талдаа тийм, урд өдөр нь уусан үнэртсэн болгоныг барьж хориод байх хэрэггүй тодорхой хэмжүүр тавих хэрэгтэй 0.3аас дээш гарвал гэх мэт, ихэнх газар 0.30аас хэтрүүлэхгүй жолоо барьж болдог, айраг уучаад юмуу, урд өдрийн үнэртүүлэх согтуу байх 2 эрс ялгаатай шүү дээ

    Хариулах