Иргэд сэхээнд байгаа хүнээ хонож сахихад ЗОГСООЛЫН ТӨЛБӨРТ 30-40 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛНӨ

Moderator
2024/01/23

Их хотын түгжрэл дунд автомашины зогсоол хайна гэдэг бол иргэдийн хувьд мянган зовлон болоод удаж буй. Нэг бол төлбөртэй зогсоолд тавих, эсхүл зогсоолгүй газар машинаа тавьж, ачуулаад 60 мянгаар авах. Жолооч нарыг ийм сонголт өдөр бүр тосдог. Одоогийн байдлаар зогсоолуудын нэг цагийн төлбөр 1000 төгрөг байгаа бол үүнийг нэмэгдүүлж 5000 төгрөг болгох аж.  Тодруулбал, хотын "А" бүс буюу зүүн дөрвөн замаас баруун зам хүртэлх автозогсоолуудын нэг цагийн төлбөр 5000 төгрөг байх бол зүүн дөрвөн замаас офицер, баруун дөрвөн замаас Драгон хүртэлх зогсоолуудын төлбөр 4000 төгрөг байхаар тооцоолжээ. Үүнд улсын эмнэлэгүүдийн зогсоол ч мөн хамрагдаж буй.

Энэ талаарх мэдээллийг тодруулахаар манай сурвалжлах баг Улсын Нэгдүгээр эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн авто зогсоолыг зорилоо.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зогсоолд таван минутын дотор найман машин зогсоолын хураамжаа өгөөд гарав. Эдгээр машинаас зогсоолын төлбөр гэж   

·         3000

·         5000

·         500

·         1000

·         2000

·         2500

·         3500

·         1000 төгрөг нийт 18,500 төгрөг авч байлаа.

Тэгвэл эдгээр төлбөр 1 цаг 5000 төгрөг болох шинэ журам хэрэгжиж эхэлбэл:

  • ·         15000
  • ·         25000
  • ·         3000
  • ·         5000
  • ·         10000
  • ·         15000
  • ·         5000 болж нийт 78.000 төгрөг төлөх юм.

Зогсоолын төлбөр гэж иргэдээс авсан мөнгийг юунд зарцуулдаг, өдөрт хэчнээн машин орж, гардгийг мөнгө хурааж авч буй ажилчдаас асуухад бүгд л "мэдэхгүй" гэх тайлбарыг хэлцгээж байлаа.  

УЛСЫН ЭМНЭЛЭГҮҮДЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА ИРГЭД СЭХЭЭНД БАЙГАА ХҮНЭЭ ХОНОЖ САХИХАД 15-20 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛДӨГ БАЙНА. ТЭГВЭЛ ЗОГСООЛЫН ТӨЛБӨР 1 ЦАГ НЬ 5000 ТӨГРӨГ БОЛЖ ӨӨРЧЛӨГДӨХӨД ТУХАЙН ИРГЭД ХОНОГТ 30-40 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛНӨ ГЭСЭН ҮГ.

Иргэд Н: Улсын эмнэлэгүүдийн зогсоолын төлбөр уян хатан байх шаардлагатай байна. Бидний хувьд энэ эмнэлэгээр сар гаран явж байна. Өдөр бүр зогсоолын төлбөр төлдөг. Хамгийн багадаа 2000 төгрөг төлнө. Энэ бол бидний хувьд олон эм тарианы хажуугаар адилхан л халааснаас гарч байгаа мөнгө. Тиймээс одоо зогсоолын төлбөр 5000 болох бол дэндсэн асуудал.

Иргэн Б: Хүүхдээ үзүүлээд гарч байна. Эмнэлэг рүү ороод 2-3 цаг болсон байна. Ер нь эмнэлэгүүдээр наргиж цэнгэсэн хүмүүс явдаггүй, өвчин зовлонтой хүмүүс л яаядаа гээд явж байгаа. Тэгэхэд алхам бүрт мөнгө, торгуулиудаас залхаж байна

Иргэн Г: Миний хувьд зогсоолын төлбөрийг авах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь тодорхой хэмжээний мөнгө авахгүй бол хүссэн хүн болгон нь орж ирж зогсоол дүүргэнэ. Гэхдээ хамгийн гол нь үнийн тал дээр эргэж харах нь зүйтэй  гэлээ

Иргэдийн хувьд эм тариа, эмчилгээний зардал дээр нэмээд зогсоолын өндөр төлбөр нь санхүүгийн дарамт учруулж байна хэмээн ярьж байлаа.

Тэгвэл уншигч та авто зогсоолын төлбөрийг 5000 төгрөг болгохыг дэмжиж байна уу?

эх сурвалж: ASU.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.31
    2024/01/28

    Эмнэлэгийн зогсоолыг төлбөргүй болгох хэрэгтэй. Харин 1 цагаас дээш хугацаагаар тавьсан тохирлдолд төлбөр авахаар зохицуулах хэрэгтэй. Манай зарим иргэд төлбөргүй зогсоолд машинаа тавиад хувиа бодоод гэртээ орчихдог бас дэлгүүр хэсээд явчихдаг

    Хариулах
  • 202.9.46.16
    2024/01/23

    vgvi

    Хариулах