ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.01.18/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сэтгүүлчийн нэр хүндийг гутаасан, сошлын цензургүй байдлыг ашигласан, хуулиар эрүүгийн хариуцлага хүлээхгүй байдлыг ашигласан хүмүүс байдаг юм байна. Би нэр бүхий хүмүүсийг урд өдөр нь Эрүүгийн цагдаагийн газарт хандаж өгсөн.
2023 онд 19.5 сая төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй. Тиймээс гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй хүмүүстэй дахин гэрээ хийхгүй шүү гэдэг чиглэлийг хэвлэлийн албадаа өгсөн байсан. Цаашдаа энэ хүмүүс илүү их дүнтэй гэрээ байгуулахыг шаардсан. Тэгэхээр нь хуулийн байгууллагад өгсөн.
Хамгийн ноцтой нь энэ хүмүүс Х.Болорчулууны компани олон арван өндөр үнийн дүнтэй тендер авдаг гэсэн ташаа мэдээллийг зориуд явуулсан. Миний ажиллаж байсан, хамаарал бүхий гэр бүлийн компани талх, гурил, хийж байсан компани байсан. Одоо ажиллахгүйгээр 10-аад жил болсон.
Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор ийм хүмүүс улстөрчдийг шантаажлах байдал байна. Тэгэхээр улстөрчид, гишүүд өөрөө буруу зүйл хийгээгүй бол шантааждын өмнө хөл алдаж, шантаажаар амьдрах нөхцөл боломжийг нь хангаж болохгүй” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
103.212.119.129
Хулгайчыг сонгожээ. Та нар
Хариулах