​ “Хаяагаа хадрагч” Б.Бямбадорж салбарын сайдаа хэзээ “нудрах” бол…

Moderator
2024/01/17

С.Чинзориг сайд аа, эрүүл мэндийн салбар тэтгэврийн өвгөчүүлийг тэжээдэг газар уу.
Ингэж хэлэхийн учир нь улстөрчидтэй хамгийн ойр байж, өөрийгөө улстөрд нөлөө бүхий гэж тодорхойлж, төрийн ажилд оролцож шаггүй хутгуур хийсэн НЭМГ-ын дарга асан Б.Бямбадоржийг “ногоон гэрлээр” Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Мэдээж зүгээр ч нэг нөхөр энэ том эмнэлгийн дарга болох боломжгүй. Тиймээс л улстөрчидтэй ойр, шаггүй сайн хутгуур хэмээн хэлсэн хэрэг.
Уг нь төрөөс төрсөн тэрбумтан болсон цагаан халат нөмөрч, прооффессорын дүр эсгэж яваа Б.Бямбадорж өдгөө залилангийн хэргээр АТГ болон ЭЦГ-т дугаар тоот бүхий хавтаст хэргээ нээлгэхэд бэлэн болчихсоныг мань хүн мэдэж буй ч үүнийгээ асар их нууж буй гэмтэн.
Тэрбээр НЭМГ-ын даргаар ажиллаж байхдаа өөрийн халаас нэгт хамтрагч Баяраа гэгчтэй хамтран эрүүл мэндийн салбарт явагддаг тендер, албан тушаалын томилгоо гээд болж, бүтэхгүй маш олон хууль бус үйлдэл хийсэн учраас түүнийг НЭМГ-ын дарга асан Д.Цэнд-Аюуш АТГ-т шалгуулж, хавтаст хэрэг үүсгүүлсэн ч мань Б.Бямбадорж танил талаа ашиглаж хэргээ “нам” болгосон.
Гэхдээ цагаан нөмрөгний ард нуугдаж, буянтны дүр эсгэсэн Б.Бямбадоржтой холбоотой хавтаст хэрэг бүр мөсөн хэрэгсэхгүй болчихоогүй, харин ч хэзээ нэг өдөр сэргээгдэж шалгагдахад бэлэн байгааг эх сурвалж мэдээлж байв.
Ямартай ч тэтгэврийн насандаа хэдийн хүрчихсэн Б.Бямбадоржийг ЭМ-ийн сайд С.Чинзориг ямар тохироогоор дарга болгож, тус салбарт эргүүлэн авчирч, ямар хортой үйлдэл хийх гэж буй нь анхаарал татаж байна.
Гэвч Б.Бямбадорж өдгөө С.Чинзориг сайдын буянаар дарга болсон ч эгээ л тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр хэзээ нэгэн өдөр түүнийг дэвсэлж адгийн амьтан болгож харагдуулах ажлыг гардан хийнэ гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.72
    2024/01/17

    Болиоч балай томилогоо хийж нэр нүүрээ баастаж яана.энэ хүн ч гэсэн болиоч.таниас одоо юү ч гарахгүйшдээ.sorry

    Хариулах