Чарганы хугарсан хэсэг зоогдож, шулуун гэдэс нь урагджээ

Moderator
2024/01/10

Сүүлийн өдрүүдэд цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгдэж байгаа талаар ГССҮТ-өөс сэрэмжлүүлж, холбогдох мэдээлэл зөвлөгөөг өглөө. Нэгдүгээр сарын 5-8-ны өдрийн байдлаар ГССҮТ, салбар эмнэлгүүдээр 1225 өвчтөн үйлчлүүлсний 47 нь цана чаргаар гулгасны улмаас гэмтжээ. Ингэхдээ чарганы хугарсан хэсэг биед зоогдсон тохиолдлууд ихээхэн бүртгэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд л гэхэд шулуун гэдэс урагдсан байдалтай өвчтөн ирж эмнэлгийн тусламж авсан байна.

 Иймд,

  • Чанарын шаардлага хангасан цана чарга сонгох
  • Дов жалганы ойролцоо болон өндөрлөг газраас гулгахгүй байх
  • Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байх
  • Хэт олон чаргаар залгаж гулгахгүй байх
  • Хашаа, шон, автомашин болон бусад зүйлийг мөргөхөөс сэргийлэх
  • Цана, чаргаар гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс сөрж алхахаас зайлсхийх
  • Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 2.247.250.101
    2024/01/12

    Uheh ni dutaj iim ymaar gulgadag bhdaa hujaanuud mglchuudad zoriulj iim l ym hiine

    Хариулах
  • 202.126.89.31
    2024/01/11

    sdagud aytahan gulgcij chadku dal higna shagd

    Хариулах
    • 139.5.219.103
      2024/01/11

      Huni l sonirhl

  • 202.126.89.190
    2024/01/11

    Нуруугаа хугалсан хүн байгаа шүү. Маш нимгэн доор нь бга чулуу энэ тэр нь мэдрэгдээд их эвгүй эд бн лээ.

    Хариулах
  • 202.9.46.227
    2024/01/11

    Модон чаргаа хэрэглээчээ

    Хариулах
  • 202.179.24.235
    2024/01/11

    Хүн алах зориулалттай юм бишүү хужаагийн хог битгий аваач

    Хариулах
    • 139.5.219.103
      2024/01/11

      Yugjde

  • 66.181.160.17
    2024/01/10

    Энэ хятад чарга үнэн аймаар би хамгийн ард сууж гулгаж байгаад нуруугаа хугалсан та нар минь энэ чаргыг бүү хэрэглэ !!!!!!

    Хариулах
    • 202.126.89.31
      2024/01/11

      nacin 2 hunii chargashig hargdd bnu hha

  • 202.9.46.222
    2024/01/10

    Haad hogiin charga uctga

    Хариулах
  • 59.153.115.25
    2024/01/10

    ЭЭ-чүүдээ хариуцлаггүй юмдаа. Одоо ийм чарга оруулсан төрийнхний буруу гэхүү

    Хариулах
    • 103.57.94.50
      2024/01/11

      Иргэд өөрсдөө андөг шиг өөгүй,буруу бүхэн төрийг буруу гэдэг шүүдээ ккк

    • 202.126.89.165
      2024/01/10

      Авч хэрэглэхгүй байх хэрэгтэй