Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нь сүүлийн жилүүдэд иргэд болон
харилцагчдынхаа санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсролд чиглэсэн маш олон
ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн үйл ажиллагаандаа уялдуулан хэрэгжүүлэн
ажиллаж ирсэн.
Төрийн банкнаас жил бүр 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан бүх насныханд
зориулан санхүүгийн боловсрол олгож ирсэн бөгөөд хүүхэд багачууддаа “Санхүүч тагтаа”
хөтөлбөрөөрөө дамжуулан ирээдүй хойч болсон шинэ үеийнхэндээ санхүүгийн зөв дадал
зуршлыг хэвшүүлэн ирсэн. “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж
буй “Жигүүр” төсөлд Төрийн банк хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус хамтран ажиллах Жигүүр төслийн хүрээнд 2024 онд 9,10,11-р ангийн 2000 сурагчдад
санхүүгийн боловсрол болоод эрүүл мэндийн боловсролыг олгож сэтгэлзүйн хувьд
тогтвортой, санхүүгийн эрх чөлөөтэй ирээдүйн шинэ үеийг бэлтгэх юм.
Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас Тэргүүн дэд захирал Д.Сугар, дэд захирал
Х.Лхагвасүрэн нар оролцсон бол, “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал
Б.Нандинзул,Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Дүүрэнжаргал нар биечлэн оролцож,
хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн болон орон нутгийн 2000 ахлах ангийн
сурагчдад эрүүл мэндийн болоод санхүүгийн боловсролтой иргэн байх дадал төлөвшлийг
хэвшүүлэн ажиллахаа онцоллоо.
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
66.181.179.12
Ene banknii manuuhai bolson Sugar mon uu
Хариулах