Мөнгөтэй хүнд сонгинохайрханчууд амархан “боорцог”

Moderator
2024/01/05

Соёлын сайд Ч.Номин УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр баараггүй болчихсон хэмээж байна. Мань хүн анх нэр дэвшихийн тулд бэлэг сэлтээ тараагаад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Эхлээд МАН-ын генсекийг дагаж, Говь-Алтай аймагт нэр дэвших гэж хэсэг зүтгээд бараагүй. Уг нь горьдлого тээгээд Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойгоор Алтай нутагт очиж, сум бүр Старлинкийн хиймэл төхөөрөмж гэхчлэн овоо бэлэг, сэлт тараасан ч тусыг олоогүй.

Тиймээс мань Ч.Номин нийслэлд, СХД-т нэр дэвшихээр зүтгэж, МАН дотроо амжилтад хүрчээ. Угаас Х.Нямбаатар Хотын дарга болж, ЦХХХ-ны сайд Н.Учрал Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга болж хуучин тойргоо аль хэдийн хаячихсан.

Эдгээр нь эзэнгүй СХД-ийн таван мандатын төлөө нэрээ хавчуулах эвтэйхэн боломж байж таараа. Ядахад СХД-ийн сонгогчдын хувьд олон жил МАН-ын гишүүдэд итгэл үзүүлсэн. Хөгжихгүй гэдгээ мэддэг ч тухайн үед хамгийн сайн “үлгэр” ярьсан хөрөнгө мөнгө цацсан нь л ялалт байгуулчихдаг.

Харин эрхэм сайд Ч.Номин нэр дэвших дүүргийнхээ иргэдийн амьдрал, амьжиргаа хэр байдгийг, XXI зуунд цахилгаангүй, сургууль руугаа 3-4 км алхдаг багачуултай, ажлын байргүй, архинаас өөр сонголт хийгээгүй хүмүүс хэд байгааг мэдэх болов уу. Өөрийнх нь үзэх байтугай төсөөлж ч үзээгүй амьдрал СХД бий.

Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн үеэр хоногийн хоолоор саналаа сольчихдог сонгогч тэнд олон бий. Тэр ч утгаараа Ч.Номинд СХД буюу УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог зөөлхөн “боорцог” биз ээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.32
    2024/01/06

    Нээх дээр үеийн тайж шиг ккк. Муухай малгай бна.

    Хариулах
  • 66.181.160.102
    2024/01/06

    Сонгинохайрханыхан сэрцгээ. Олон хүн амтай учир будилиан хутгахад амархан бх. Эсрэг намууд сонгинохайрханы хороо хорооныхоныг анхааралдаа ав.

    Хариулах
  • 103.254.123.135
    2024/01/05

    Demjihgui

    Хариулах
  • 202.126.89.118
    2024/01/05

    за энэ амьдрал мэдэхгүй эрх охиноор яах вэ Бидний боломжийг хулгайлж хамдаг эцгийнхээ рөрөнгөн дээр зовж үзээгүй хүн

    Хариулах
  • 66.181.189.166
    2024/01/05

    сайдаа хийж байвал хэрэгтэй байна даа

    Хариулах