Сонгуулийн тухай хуулийн дагуу зарим албан тушаалтнууд ажлаа хүлээлгэн өгсөн. Гэхдээ тэдэнд нам нь тойрог өгөх болов уу гэдгээс эхлээд сонгогдох найдвар хэр байгаа бол гэдэг нь ч сонин.
Юутай ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын томчууд нь тойрогт нэр дэвшинэ гэдгээ нам дотроо хэлчихсэн. Ер нь МАН-ынхан тойрогт ялалт байгуулсан хүмүүсээ Засгийн газрын гишүүн болгоно гэчихсэн. Тиймээс ч өөртөө итгэлтэй томчууд нь хөдөөг голдуу зорино. Харин дөнгөж ажлаа өгсөн шинэхэн асан дарга нарын хувьд МАН-ын томчуудаа тойрч эргэлдэн далбаанд нь сонгогдох байх хэмээн итгэж яваа юм болов уу.
Одоогоор 10 гаруй албан тушаалтан ажлаа өгсөн бөгөөд тэднийг бага болов ч танилцуулъя.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаас татгалзсан Ж.Энхбаяр.
Уг нь УИХ-ын гишүүд дундаа тун ч чамбайд тооцогддог байсан нэгэн. Цагтаа Батлан хамгаалахын сайд байсан Ж.Энхбаяр 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуулиудад ялалт байгуулж байсан.
Харин 2020 онд ЖДҮ-чин учраас МАН нэр дэвших эрхийг нь хасчихсан. Хоосон хоцрохгүйн тулд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоход ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга болсон. Хөөрхий монголчууд загасны ой санамжтай гэгддэг болохоор Ж.Энхбаяр ч түүнийг нь ашиглаж энэ удаа нэр дэвшинэ гэсэн үг. Цагтаа “ЖДҮ авсан болохоос авлига аваагүй” гэж томорч байсан хүн шүү. Одоо бол ЖДҮ авснаас Хөгжлийн банк, Нүүрсний хэргээс хол шүү гэх юм байна л даа.
БЭТ-өөс залхсан Д.Оюунхорол
Мөн л УИХ-д гурав сонгогдсон. Төрсөн нутгаасаа сонгогдож чадахаа болиод хамгийн сүүлд БЗД-т нэр дэвшиж байсан. Энэ хугацаандаа хоёр ч удаа УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга, бас хоёр ч удаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан. Мань хүнг БОАЖ-ын сайд байхаасаа л Кувейтын тусламжийн хөрөнгө хаачсан бэ гэх асуудалтай хутгалдсан.
Баялагт эзэн сууж явсан Н.Цэрэнбат
Бас л өмнө нь УИХ-ын гишүүн, сайд явсан. Нутгийнхандаа гологдоод 2020 оны сонгуульд өвдөг шороодсон. Хаана ч хамаагүй дарга болно гэж МАН-ын томчуудын үүдийг сахьсаар эцэст нь “Эрдэнэс Оюу толгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар заларч байгаад оны өмнө ажлаа өгсөн.
Нууц хүү, сэйфээ ил болгосон Н.Хүрэлбаатар
Н.Хүрэлбаатар цагтаа Эрүүл мэндийн сайд явсан. Сүүлд АШУҮИС-ийн захирал болж, оны өмнө ажилаа өгсөн. Эрүүл мэндийн яаманд байхаасаа л элдэв эдийн засгийн хэрэгт их ч холбогдсон хүн. Гол нь АТГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж явсан арвин түүхтэй хүн дээ.
Урваач Л.Наранбаатарт МАН-ынхан итгэх үү
Цагтаа АН-ын гишүүн явсан Л.Наранбаатар “Цемент шохой” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өөрийн хүсэлтээр өглөө гэж ихэд бахархаж байгаа. Үнэндээ УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж л тэр. МАН нэгэнт өөрсдийг нь гээд ирсэн Л.Наранбаатарт захирлын суудал өгчхөөд энэ удаа квот өгөх эсэх нь эргэлзээтэй.
Аудитыг алга болгох шахсан Д.Занданбат
Түүнийг Төрийн аудитын байгууллагыг улстөрийн шат болгосон хэмээн олон нийт ихэд дургүй байгаа. Өөрөө Дундговь аймгийн харьяат учраас долдугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговийн бүсэд нэр дэвшинэ гэх таамаглал бий. Ихэвчлэн татварын хэлтсүүдэд ажиллаж байсан Д.Занданбат 2008-2009 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар хэсэг хугацаанд ажиллаж байсан.
Мань хүн саяхан болсон нүүрсний хэргийн сонсголд аудитын “асуудалгүй” дүгнэлт гаргасан нь нэлээд асуудал болж, өөрийг нь гэрчээр оролцуулахад хүргэсэн.
Нүүрсний сонсголоор танигдсан Б.Заяабал
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хүн гэгддэг Б.Заяабал оны өмнө мөн л Татварын ерөнхий газрын даргын албан тушаалаа өгсөн.
Түүнийг Ч.Хүрэлбаатарт найдаж, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэсэн хоёрдугаар тойрогт нэр дэвшинэ гэх яриа бий. “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байсны хувиар саяхан болсон нүүрсний сонсголд гэрчээр оролцсон Б.Заяабалыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Та том бүлэглэлээ нэрлэ" хэмээн нэлээд шаардаж байсан нь үнэхээр хэний гар, хөл вэ гэх хардлагыг олон нийтэд төрүүлсэн.
Аавынхаа орыг залгах Г.Дөлгөөн
УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Дөлгөөн оны өмнө Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албаа өгсөн. Г.Дөлгөөн аавынхаа нэр, нөлөөгөөр нутгаасаа сонгогдчихно гэсэн итгэлтэй байгаа бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн багаар нь дэмжээрэй гэх үгэнд ихэд найдаж байгаа бололтой.
Спикерт найдсан Г.Энхтайван
Түүний хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагасаар Монголбанкны дэд ерөнхийлөгч хүртэл дэвшсэн. Тодруулбал Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайд байхад туслахаар нь ажиллаж байсан. Энэ удаа УИХ-ын гишүүн болохоор тойрогт хамт дэвшихээр ярилцаад байгаа.
Ерөнхий сайдуудын араас яваа Х.Алтай
“Монголын хөрөнгийн бирж”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Алтай “Бороо гоулд”-аас ажлын гараагаа эхлүүлж, Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд нарын шадар туслах явсан. Өмнө нь Хөрөнгийн биржийн тэргүүн дэд захирлаар ч ажиллаж явсан нэгэн. Х.Алтайг хотынхон “өөд” нь татах сураг бий.
Аавыг залгамжлах охин
Сэтгүүлч, УИХ-ын гишүүн асан З.Алтайгийн охин А.Энхзул. Мөн л 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч байсан. Харин одоо аавынхаа араас УИХ-ын гишүүн болохын тулд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргын ажлаа өгөөд буй. Түүнийг Г.Занданшатарын хүн гэдэг бөгөөд эмэгтэйчүүдийн квотоор жагсаалтад багтана гэлцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
103.57.95.36
нүдииг нь хардаа хоосон толгойтой нь харардаө байнө
Хариулах66.181.179.12
Dulguun bol hugjliin banknii hulgai id gaarch bhad ajillaj bsan. Banknii parzit mon uu?
Хариулах139.5.217.22
Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатар арай ичмээр үү . Гэр бүл нь мэдэхгүй өндөр үнэтэй орон сууцандаа нууц хүүхдээ амьдруулж байсан чинь төмөр шүүгээтэй баахан авилгал доллор юан хэдэн тэрбум төгрөгийг нь нууц хүүгийнх нь найз охин хүнтэй нийлж хулгайлаад Монголоор нэг шившиг болсоныг нь мартсан гэж бодоод байгаа юм уу булай чинь
Хариулах103.41.93.54
Энэ нь гээд сонгочихоор нь алга .даа Оюунхорол гуай бүүү үү р ч хэрэггүй ээ нүүрсчид бүү үзэгд...
Хариулах172.58.88.251
G.Enhbayaraas busad ne turiin alband shunasan shunaltnuud shyydee heleh myy ygch alga daa
Хариулах