​УИХ-д 16 жил “тарвалзсан” Д.Оюунхоролыг дахин залах хэрэггүй

Moderator
2024/01/04

УИХ-ын сонгуулийн жил гарч байгаа учраас гишүүн болох мөрөөдөл, хүсэл, шуналтай олон хүн даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр өгсөн.
Тэдний нэг нь Д.Оюунхорол. Олон нийт хөөрхий түүнийг бол “унтаахай” гэдгээр нь мэддэг болсон.
Яах вэ, улстөрд удчихсан хүн хоосон хоцрох эвгүй байсан юм байлгүй дээ. Тиймээс ч УИХ-ын сонгуульд дахин нэг үзэхийн тулд оны өмнө ажлаа өгчхөж байгаа юм.
Хүч үзэх ч юу байх вэ. Угаасаа аль нэг тойрогт Д.Оюунхоролыг нэр дэвшүүлбэл ялахгүй нь тодорхой. Харин МАН-ын эмэгтэйчүүдийн квотыг бол төвөггүй авах учраас жагсаалтаар парламентын гишүүн болно гэж төлөвлөө биз.
Уг нь Д.Оюунхорол дөрвөн удаагийн парламентад сонгогдсон хүн шүү дээ. Төрсөн нутаг Завханаасаа гурван удаа, тойргоо таг мартчихсан учраас “бантахдаа” 2016 онд хотод Баянзүрх дүүрэгт нэр дэвшин, ялалт байгуулсан.
Энэ хугацаандаа хоёр ч удаа УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга, бас хоёр ч удаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан.
Харин 2020 оны сонгуульд МАН нь нэр дэвшүүлээгүй болохоор хоосон хоцроохгүйн тулд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөхөөрөө хэсэг ажиллуулсан. Дараа нь Ерөнхийлөгч болчихсон болохоор Д.Оюунхорол МАН-ын УЗ-ийнхэнд хуурай агсамнаж байж өөртөө БЭТ гэдэг албан тушаал үүсгүүлэн, томилогдсон. Тэр нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэж байгаа юм. Энэ ажил албаа ч нэр төртэйгөөр гүйцэтгээгүй баримтуудаар нотлогдоод байна.
Ер нь л албан тушаал, сэтэргүй үлдэх тун дургүй. Энэ жил Д.Оюунхоролын хувьд 61 нас хүрнэ. Мэдээж нас, хүйсээр ялгаварласан мэт санагдах боловч нийгэмд залуус түүнийг хүлээгээгүйг мэдрээсэй.
Нэр цэвэр, олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг хүн бол өдий насандаа залуустаа байр сууриа тавиад өгчихнө. Байг гэхэд Отгонтэнгэр их сургуулиа бараадаад явж байж ч болох. Харамсалтай нь мань Д.Оюунхоролын хувьд үгүй бололтой юм. Тиймээс ч МАН-д эрхэм энэ эмэгтэй албан тушаал хашиж байх хугацаандаа ямархан хууль бус үйлдлүүд хийсэн болон үр дүнгүй шийдвэр гаргаж байсан тухай нь бид эргэн мэдээлэх болно


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.12
    2024/01/05

    Yahav de mingu jhn songuulid zartsuulj l baig l de

    Хариулах
    • 66.181.182.244
      2024/01/07

      ккк

  • 192.82.64.204
    2024/01/05

    Дахиж 4 жил унтаж яах гэсэн юм бэ.

    Хариулах
  • 66.181.189.166
    2024/01/05

    одоо болио тэтгэвэртээ суу зүгээр

    Хариулах