Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Засгийн газраас Л.Цэдэвсүрэн, УИХ-аас Б.Пүрэвдагва нарыг нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болоод байгаа юм.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Л.Цэдэвсүрэнг нэр дэвшүүлснийг олон нийтийн хувьд тун таагүй хүлээн авч байгаа аж. Учир нь Л.Цэдэвсүрэнгийн хувьд сүүлийн 30 жил Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажилласан нэгэн. Тэр ч утгаараа нэг салбарыг боловсон хүчний хомстолд оруулсан хүн бүхэл бүтэн Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн гишүүн болох нь хэр зохистой хэрэг вэ.
Хэдий түүнийг олон жил мэрит зарчмаар өсөн дэвшиж ажиллаж байгаа гэдэг ч яамны үе, үеийн албан хаагчид нь ам муутай байдаг. Үнэхээр тэр сайн ажилладаг нэгэн байсан бол өнгөрсөн хугацаанд БШУ-ны сайд, Төрийн нарийн бичгийн дарга байхдаа боловсролын салбарыг өөд нь татчих боломж хангалттай байсан.
Атал өдгөө боловсролын салбар шинэчлэлийн ажилдаа хамаг хөрөнгө, цагаа зарцуулж, боловсон хүчний хомстолд орчихсон байгаа шүү дээ.
Уг нь Төрийн албаны зөвлөлийн зорилго нь “Иргэдэд ойр, уян хатан, идэвхтэй, санаачилгатай бөгөөд цомхон, чадварлаг, үр дүнд чиглэсэн манлайлагч менежер бүхий төрийн албыг бүрдүүлэхэд оршино.” гэсэн байдаг. Гэтэл Л.Цэдэвсүрэн нэг байгууллагад 30 жил ажиллахдаа хөгжүүлэх байтугай өөд нь таталгүй салбараа боловсон хүчний хомстолд оруулчихсан хүн шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
192.82.92.42
Терийн албанд олон жил ажилласан туршлагатай хунээ ашиглах естой. Боловсролын яаманд унэхээр сайн ажилласан, сайдад л таарах хун.
Хариулах66.181.176.217
их дээд сургуулийн удирдлаганд байгаа ажлын чадваргүй, дарга нарын хармааны бэртэгчингүүдийг зайлуулах, сонгон шалгаруулалт зарлаж ажиллуулах
Хариулах202.9.40.56
Иймэрхүү намын дэмжигч, дарга дагасан хүмүүс төрд ажилласан намтар үүсгэн төрийн албыг самарч байгаа юм даа. Төрийн бүх албан хаагчдын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах хэрэгтэй ш дээ. Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, үндэсний аудит, статистикийн хороо, архив, стандарт, оюуны өмч, улсын бүртгэлийн газар, татвар, нийгмийн дааигал, гааль гээд мэргэжлийн мэргэшсэн төрийн байгууллагын дарга, ажилтныг тусгай шалгалтаар томилдог болох хэрэгтэй. Одоогийн энэ шалгаруулалтаар төрд олон жил ажилласан нэртэй чадвар мэдлэг тааруу нэгэн аз тохиоход албан тушаал ахихаар байна. Иймд цэлэвсүрэн пүрэвлагва нар шиг хүмүүсийн карьерыг зогсоох хэрэгтэй. МАН дагасан баагийнууд гэдгиыг бүгд мнднэ ш дээ.
Хариулах66.181.182.126
Жанцанноров өвөө ард нь асааллтай танк
Хариулах66.181.178.93
Тэгээд ТАЗ ийн гишүүн болох тийм том албан тушаал уу.Энэ мэдээ чинь хүний нэр төрд халдсан байна.
Хариулах